Украйны Костянтиновка хотыг эзлэн авсан цэргийн ажиллагааг удирдсан Оросын генерал амиа алдсаныг албаныхан мэдээллээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны үзэл суртлын хэлтсийн орлогч дарга, “Ахмат” тусгай хүчний командлагч Апти Алаудиновын мэдээлснээр, хошууч генерал Антон Грунис таалал төгссөн байна. Түүнийг үүргээ нэр төртэй биелүүлсэн баатар хэмээн тодорхойлсон ч нас барсан шалтгаан болон хугацааг тодорхой дурдаагүй байна.
Генерал Грунис ОХУ-ын Зэвсэгт хүчний 4-р тусгай гвардийн моторжуулсан буудлагын бригадыг удирдаж, Украйны Донецк мужийн байлдааны ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр өнгөрсөн долдугаар сард Украйны “бэхлэлтийн бүс”-ийн нэг болох Костянтиновка хотыг эзэлсэн талаараа Ерөнхийлөгч Владимир Путинд биечлэн танилцуулж байв.
Түүний удирдсан цэргүүд усан сангуудын дагуух Украйны хамгаалалтын шугамыг тойрч, хотыг бүсэлсэн тактикаар байлдсанаа өмнө нь мэдэгдэж байсан юм. Үүний үр дүнд наймдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч түүнийг ОХУ-ын баатар цолоор шагнасан билээ.
Ерөнхийлөгч Владимир Путин 2023 онд түүнийг Казань хотод төрсөн, литва гаралтай овогтой, чадварлаг командлагч хэмээн онцлон сайшааж байсан удаатай. Генерал Грунис нь Оросын цэргийн стратегийн хувьд чухал ач холбогдолтой Донецкийн чиглэлийн тулаануудад гол үүрэг гүйцэтгэж байсан цэргийн албан тушаалтан юм.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
An militarycommander who President Vladimir Putin recently awarded with Russia’s highest state honor for the capture of the eastern Ukrainian city of Kostiantynivka has died, a senior Defense Ministry official said Wednesday.
Major General Apti Alaudinov, who serves as serves as deputy chief of the Defense Ministry’s ideological arm and commander of the Akhmat special forces, said Major General Anton Grunis “passed on to another world.”
“He left us as a hero who carried out his sacred duty,” Alaudinov said without specifying when Grunis died or the circumstances.
Grunis commanded the Russian Armed Forces’ 4th Separate Guards Motor Rifle Brigade, which has played a key role in Russia’s offensive in eastern Ukraine’s Donetsk region.
In July, Grunis personally briefed Putin on the capture of Kostiantynivka, one of four heavily fortified cities that make up Ukraine’s so-called “fortress belt” in Donetsk. Earlier, Grunis boasted that his troops had “sliced up the city like a pie” by outflanking Ukrainian defense lines along local reservoirs.
Putin awarded Grunis the Hero of Russia medal in August.
In 2023, the Russian president had praised him as a commander “with a Lithuanian last name, born in Kazan, who fights brilliantly.”

