Цахим орчны нөлөөлөгчдөд төлбөртэй улс төрийн агуулга байршуулахдаа ил тод байдлыг хангах шаардлагыг чангатгасан хуулийг Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом соёрхон баталлаа.
Калифорни муж улсын хэмжээнд орон нутгийн болон мужийн сонгуулийн талаарх төлбөртэй контентыг ил тод зарлахыг урьд нь шаарддаг байсан ч зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох эрх зүйн орчин тодорхойгүй байв. АВ 1130 дугаартай шинэ хуулийн дагуу зохицуулагчид дүрмээ зөрчсөн нөлөөлөгч бүрт 5,000 хүртэлх ам.долларын торгууль ногдуулах эсвэл хууль сахиулах байгууллагад шилжүүлж, зөрчлийн хэрэг үүсгүүлэх эрхтэй боллоо.
Энэхүү шийдвэр нь ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлөхөөс сэргийлэх зорилготой багц хуулийн нэг хэсэг юм. Хууль санаачлагч, Ардчилсан намын гишүүн Марк Берман одоо мөрдөгдөж буй хуулийн хэрэгжилтэд тодорхойгүй байдал үүссэний улмаас ийм арга хэмжээ авах шаардлагатай болсныг тайлбарлав.
Өмнө нь тэрбумтан Том Стейер Калифорни мужийн захирагчийн сонгуульд нэр дэвших үеэрээ олон арван нөлөөлөгчид төлбөр төлж сурталчилгаа хийлгэсэн ч тэдний олонх нь төлбөртэй контент гэдгээ эхэндээ зарлаагүй байсан нь шүүмжлэл дагуулж байв. Техас зэрэг бусад муж улсууд ч мөн адил төлбөртэй улс төрийн контентын ил тод байдлыг хангах чиглэлээр ижил төстэй зохицуулалтуудыг хэлэлцэж байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
New legislation signed by California Governor Gavin Newsom adds teeth to disclosure requirements for online influencers who are paid to post about politics.
The New York Times reports that California already required disclosure for influencers who post about state or local races — but when someone failed to disclose, there were no fines or criminal penalties. (Texas also requires disclosure for paid political content, and other states are considering similar regulations.)
Under the new bill, AB 1130, regulators can fine influencers up to $5,000 for each violation, and they can also refer them to law enforcement for potential misdemeanors.
According to the NYT, billionaire Tom Steyer, who unsuccessfully campaigned for the Democratic nomination for California governor earlier this year, paid dozens of influencers to post about his campaign online, and many of them did not initially disclose the payments.
Newsom signed the legislation as part of a broader package of bills that his office said will protect against potential election interference from President Donald Trump. The bill’s sponsor, Democratic Assemblyman Marc Berman, said that he introduced the bill after realizing there was “a bit of ambiguity about the [existing] law and how it’s enforced,”

