Нидерландын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага Epic Games компанийг Fortnite тоглоом доторх худалдан авалтын системээр дамжуулан залуу тоглогчдыг хохироосон хэмээн үзэж 100 сая гаруй еврогоор шүүхэд нэхэмжлэл гаргалаа.
Stichting Massaschade & Consument (SMC) байгууллага нь 21 нас хүрээгүй байхдаа Fortnite тоглож байсан Нидерландын тоглогчдыг төлөөлөн энэхүү нэхэмжлэлийг гаргажээ. Тэд тоглоомын доторх V-Bucks зэрэг виртуал валютыг бодит мөнгө гэж мэдрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж, цаг хугацааны дарамт шахалтаар худалдан авалт хийлгэсэн хэмээн Epic Games-ийг буруутгаж байна. Мөн хүүхдийн хувийн мэдээллийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр цуглуулсан асуудлыг нэхэмжлэлд тусгажээ.
Нидерландын Зах зээл ба хэрэглэгчийн асуудал эрхэлсэн байгууллага (ACM) 2024 онд Epic Games-ийг “шударга бус арилжааны үйл ажиллагаа” явуулсан гэж үзэн 1,125,000 еврогийн торгууль ногдуулсан байна. Энэхүү торгуулийг 2026 оны нэгдүгээр сард Роттердамын шүүх хэвээр үлдээсэн бөгөөд тус компани нь хүүхдүүдийн эмзэг байдлыг ашиглан “яг одоо худалдаж ав” гэх мэт уриалга болон хуурамч тоолуур ашигласан нь тогтоогджээ.
SMC-ийн тэргүүн Люсиа Мелхертс хэлэхдээ, Fortnite тоглоомыг хориглох бус, харин Epic Games компани өөрийн буруутай үйл ажиллагааны хариуцлагыг хүлээж, тоглогчдод хохирлыг нь барагдуулах ёстой гэв. Тус байгууллага одоогоор хэлэлцээ хийх санал тавиад байгаа бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн SMC 2025 онд Sony компанийн эсрэг мөн ижил төстэй нэхэмжлэлийг гаргасан бөгөөд PlayStation-ийн 1.7 сая орчим хэрэглэгч дижитал тоглоомын өндөр үнийн улмаас хохирсон гэж үзэж байгаа юм. Энэ нь томоохон технологийн компаниудын зах зээл дэх давуу байдлаа ашиглан хэрэглэгчдийг хохироож буй асуудалд хяналт тавих томоохон оролдлого болж байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
The Dutch consumer group Stichting Massaschade & Consument (SMC) has filed a class action lawsuit against Epic Games, alleging it has misled young Fortnite players.
SMC is representing Dutch players who played Fortnite before age 21. It seeks over €100 million in refunds and damages, as well as compensation for collecting children’s personal data without parental consent.
According to research cited by the foundation, among more than 1,000 Dutch teenagers aged 16 to 19, “six in 10 buyers of currencies such as V-Bucks said it didn’t feel like real money, and half said they had regretted a purchase made under time pressure.”
SMC has served Epic with a formal notice of liability and offered to negotiate a settlement. If negotiations fail, SMC will proceed to court.
In 2024, the Netherlands Authority for Consumers and Markets (ACM) fined Epic €1,125,000, citing “unfair commercial practices” through design choices in its item shop which “exploited [the] vulnerabilities” of children.
A Rotterdam court upheld the ACM fine in January 2026.
Epic received a €562,500 fine for using phrases such as “get it now” and “buy now” in its item shop, and an additional €562,500 for using countdown timers that falsely suggested items would become unavailable after the timer expired.
“We aren’t asking for Fortnite to be banned. But a Dutch regulator found that Epic broke the rules, and a court has confirmed it. The logical next step is for Epic to pay players back,” said Lucia Melcherts, chair of SMC.
“Epic deliberately designed the game to pressure players into buying. Young consumers are supposed to be protected from exactly that. The bill belongs with the company that made the game, not with the players or their parents.”
SMC also filed a collective lawsuit against Sony in 2025, alleging the company exploited its dominant market position.
It claimed that at least 1.7 million PlayStation owners in the Netherlands overpaid for digital games on Sony’s console.

