Кантри хөгжмийн домогт дуучин Долли Партон U2 хамтлагийн удахгүй гарах “Carnaval De Luz” цомгийн хаалтын дуу болох “Torn” бүтээлд Бонотой хамтран дуулжээ.
Энэхүү дуу нь талийгаач дуучны амьдралынхаа сүүлийн мөчид хийсэн хамгийн сүүлийн уран бүтээл болсныг хамтлагийн зүгээс мэдээлсэн байна. Боно анх Долли Партоныг Ирландын ардын хөгжмийн төсөлд урихаар төлөвлөж байсан ч тэрээр гэр бүлийн харилцааны зөрчлийг өгүүлсэн “Torn” хэмээх кантри дууг санал болгожээ. U2 хамтлагийнхан уг дууг Жонни МакДэйдтэй хамтран шинэчлэн найруулж, Даниел Ланоаг педал стил гитарын хэсэгт урьсан байна.
Боногийн дурссанаар, Долли Партон бие нь тааруу байсан ч энэхүү дууг дуулахаар орноосоо босож ирсэн бөгөөд түүний хоолойноос тухайн үеийн мэдрэмж нь тод сонсогддог ажээ. Уг дууны үг нь өмнө нь хамтлагийн цахим хуудсаар дамжуулан цацсан “Every heart is torn” хэмээх мөрүүдтэй холбоотой болох нь тодорхой болсон байна.
Наймдугаар сард Долли Партоныг таалал төгссөний дараа U2 хамтлаг түүний зураг болон дээрх мөрүүдийг олон нийтэд хуваалцаж байсан юм. Шүтэн бишрэгчид нь “Carnaval De Luz” цомог 2026 оны 11 дүгээр сарын 13-нд нээлтээ хийх үед уг бүтээлийг бүрэн эхээр нь сонсох боломжтой болно.
Дэлгэрэнгүй эх сурвалжийг харах
Эх сурвалжийг нээх ↓
It looks like Dolly Parton left one more gift of song for the world. The late country icon will feature on U2’s newly announced album, Carnaval De Luz, dueting with Bono on the closing track “Torn.”
A press release for the album says Parton’s contribution “sadly turned out to be her last recorded vocal performance.” According to Rolling Stone, Bono wanted to recruit Parton for an Irish folk music project. Instead, Parton presented him with “Torn,” “a tender country song detailing broken family ties….” U2 rewrote it with Snow Patrol’s Johnny McDaid, and Daniel Lanois was brought in on pedal steel.
“When she got ill, she got out of her bed to sing this song,” Bono revealed toRS. “And you can hear that. And I can’t even listen to it now.”
Following Parton’s passing in August, U2 shared a drawing of the singer with what appeared to be a poem written over it and the caption, “Every heart is torn.” It now seems evident those words (below) are in fact lyrics to “Torn.” We’ll find out for sure when Carnaval De Luzreleases on November 13th, 2026.

