Борлуулалтын үзүүлэлт гурван улирал дараалан өссөн нь салбарын зах зээл дахин тогтворжиж байгааг илтгэж байна.
АНУ-д цахилгаан автомашины (EV) борлуулалт өнгөрсөн онд татвар хөнгөлөлтийн бодлого цуцлагдсаны дараа огцом буурсан ч сүүлийн гурван улирлын турш тасралтгүй өсөлттэй байна. Cox Automotive байгууллагын тайлангаас үзэхэд, тус улсын зах зээлд цахилгаан автомашины эзлэх хувь 6.1 хувьд хүрсэн нь 2025 оны гуравдугаар улирлаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Cox Automotive-ийн салбарын шинжээч Стефани Валдез Стритигийн тэмдэглэснээр, автомашины үнэ өрсөлдөхүйц болсон нь хэрэглэгчдийн сонирхлыг дахин татаж байна. Ялангуяа шатахууны үнийн өсөлт нь хэрэглэгчдийг цахилгаан хөдөлгүүртэй автомашин руу шилжихэд түлхэц болжээ.
Энэхүү сэргэлтийг Toyota, Rivian, Subaru компаниуд тэргүүлж байна. Тухайлбал, Toyota bZ болон Lexus RZ загваруудын шинэчилсэн хувилбар борлуулалтад гарч, Tesla-ийн стандартын цэнэглэгч порт, илүү хүчирхэг мотор, багтаамж ихтэй батерей, цэнэглэх хурд зэрэг үзүүлэлтүүд нь борлуулалтыг хоёр дахин нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.
Tesla компанийн хувьд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад борлуулалт нь 20 хувиар буурсан байна. Гэсэн хэдий ч тус компани зах зээлд анхдагч байр сууриа хадгалсаар байгаа бөгөөд гуравдугаар улирлын нийт цахилгаан автомашины борлуулалтын талаас илүү хувийг дангаараа бүрдүүлжээ.
АНУ-ын зах зээлийн энэхүү нөхцөл байдал нь Герман улсад ажиглагдсан дүр зурагтай ижил байна. Германы засгийн газар 2023 оны арваннэгдүгээр сард EV худалдан авалтын урамшууллыг зогсоосны дараа борлуулалт огцом унасан боловч удалгүй зах зээл аажмаар сэргэж, наймдугаар сард түүхэн дэх хоёр дахь өндөр үзүүлэлтээ бүртгүүлжээ.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Don’t go writing the obituary for the U.S. electric vehicle just yet.After sales tanked following the cancellation of tax credits last year, they’ve been growing for the last three consecutive quarters, according to a new report from Cox Automotive.
EVs captured 6.1% of the U.S. market, their best showing since the third quarter of 2025. The data shows that the EV market is “finding its footing again,” Stephanie Valdez Streaty, director of industry insights at Cox Automotive, said in an analysis that accompanied the new report. EV prices have become more competitive, and high gas prices have sparked renewed consumer interest, she added.
Toyota, Rivian, and Subaru led the pack. Sales of the Toyota bZ and Lexus RZ about doubled following a refresh that hit dealerships late last year. The updated models adopted Tesla-style charging ports and received larger batteries, more powerful motors, and faster charging times.
Meanwhile, Tesla’s sales dropped by 20% year-over-year. Tesla still retains the first-mover advantage, though, selling over half of all EVs during the third quarter.
The recovery in the U.S. mimics what occurred in Germany after the government stopped incentives for EV purchases in November 2023, a year earlier than expected.The following month, sales fell by more than half. But after hitting that low, the market steadily recovered. German EV sales in August, the most recent month for which data is available, were the second highest on record.

