Meta компанийн бүтээгдэхүүн болох Ray-Ban Meta ухаалаг нүдний шил нь хэрэглэгчийн оролцоогүйгээр яриаг бичиж байсан алдааг тус компани засварласан байна.
Энэ долоо хоногт цахим орчинд зарим хэрэглэгчид Ray-Ban Meta ухаалаг нүдний шил нь ямар ч зөвшөөрөлгүйгээр яриаг бичиж байгаа талаар гомдол гаргажээ. Тодруулбал, Reddit сүлжээний хэрэглэгч Kindly-Audience-137 нь “Hey, Meta” гэх дуут команд өгөөгүй байхад төхөөрөмж нь яриаг автоматаар бичиж, улмаар Meta AI аппликейшн дээрх түүх хэсэгт аудио болон текстийн хуулбарыг хадгалж байсныг мэдээлсэн байна.
Warning: My Ray-Ban Meta glasses are recording…
by u/Kindly-Audience-137 in RaybanMeta
Тус хэрэглэгч “Respond without Hey Meta” буюу “Hey, Meta” командгүйгээр хариулах тохиргоог унтраасан байсан ч ийм асуудал үүсэж байсныг онцолсон юм. Тэрээр гурван өөр Ray-Ban Meta нүдний шил ашиглах явцад ижил зүйл тохиолдсон гэж мэдэгдээд, хувийн яриаг зөвшөөрөлгүйгээр бичиж буй энэ асуудалд нухацтай техникийн шалгалт хийх шаардлагатайг хөнджээ.
Meta компани уг техникийн алдааг бүрэн засварласан гэж мэдэгдсэн боловч хэрэглэгчид өөрсдийн хувийн нууцлалын аюулгүй байдалд санаа зовниж байна. Одоогоор тус компаниас алдааны шалтгаан болон нарийвчилсан мэдээллийн талаар нэмэлт тайлбар өгөөгүй байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Some Ray-Ban Meta smart glasses were recording people’s conversations without the wearer knowing. The recordings occurred without users saying the prompt phrase (“Hey, Meta”), in a bug that Meta says has been fixed.
This week, some users reported online that their Ray-Ban Metas were recording without their consent. A person going by Kindly-Audience-137 on Reddit, for example, said this happened to them across three Meta Ray-Bans and that they had the “Respond without Hey Meta” setting turned off. The person said the Meta AI app “saves audio recordings and text transcripts of these conversations in my conversation history.”
“I believe this deserves a serious technical investigation. Customers should not have to wonder whether their private conversations are being captured when they have not intentionally activated their glasses’ AI assistant,” the Reddit user said.

