Жүжигчин Сельма Блэр онгоцны үйлчлэгчид халдсан гэх дуулианы дараа эрүүл мэндийн асуудалтай байснаа мэдэгдэж, буруутгагдаж буй үйлдлүүдээ няцаав.
Аравдугаар сарын 11-ний ням гарагт Нью-Йорк хотыг чиглэн нисэж байсан Delta компанийн онгоцонд жүжигчин Сельма Блэр онгоцны үйлчлэгчийг цохиж, хазсан хэргээр саатуулагдсан билээ. Тухайн үед жүжигчин бүсгүйг нислэгийн үеэр онгоцны хаалгыг онгойлгохыг завдсан хэмээн буруутгаж байсан бөгөөд уг хэргийн улмаас хоёр үйлчлэгч гэмтэл авсан гэх мэдээлэл гарсан юм.
Энэхүү үйл явдлын дараа жүжигчний албан ёсны төлөөлөгч мэдэгдэл хийж, олон нийтийн дунд тархсан мэдээлэл нь цагдаагийн тайлан болон хуучирсан гарчиг дээр үндэслэж буйг онцолжээ. Тэрээр Сельма Блэр тухайн нислэгээр зорчиж байхдаа эрүүл мэндийн гэнэтийн асуудалтай тулгарсан бөгөөд онгоцны хаалгыг онгойлгох оролдлого огт хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.
Мөн жүжигчин бүсгүй хэн нэгнийг санаатайгаар гэмтээх бодолгүй байсныг түүний төлөөлөгч тодотголоо. Төлөөлөгч нь бодит үйл явдлыг бус, таамаглалыг баримт мэтээр хүлээж авч буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хандлагад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.
Дэлгэрэнгүй эх сурвалжийг харах
Эх сурвалжийг нээх ↓
A spokesperson representing Selma Blair has spoken out following the actor’s recent arrest.
“Since Sunday night, the public account of what happened to Selma aboard a flight to New York has been built almost entirely on a police statement and a decade-old headline,” Blair’s spokesperson told People.
The statement continued: “A handful of journalists have taken the time to report on Selma as a human being rather than a headline, and we are grateful to them.
“But fair reporting has been the exception, and in the space left by our silence, speculation has hardened into something being treated as fact. We can, however, correct the record on a few points already in public circulation.
“Selma Blair experienced a medical emergency on the flight. There was no attempt to open the door of the aircraft. Selma did not intend to harm anyone.”
Blair was arrested on Sunday (October 11) after allegedly ‘biting and punching’ a flight attendant on board a Delta aircraft to New York.
She is alleged to have tried to open the plane door while the aircraft was still mid-flight, with two flight attendants reporting injuries.
More to follow.

