Лондон хотын “O2 Arena”-д болсон боксын оргил тулаанд Дэниел Дюбуа өрсөлдөгч Фабио Уордлиг хоёр дахь раундад буулган авч ялалт байгууллаа.
Аравдугаар сарын 17-нд болсон уг тулаанд Дэниел Дюбуа (24-3) болон Фабио Уордли (20-2-1) нар тулалдсан бөгөөд уг үйл явдлыг DAZN сувгаар шууд дамжуулсан юм. Тулааны эхний раундаас эхлэн Дюбуа хүчтэй цохилтуудаар давамгайлж, Уордлиг хүнд байдалд оруулж чадсан. Дюбуа эхний раундад баруун гарын хүчтэй цохилтоор өрсөлдөгчөө унагаж, тоолуулсан байна.
Хоёрдугаар раудад Уордли сэргэхийг оролдсон хэдий ч Дюбуагийн илт давуу байдал үргэлжилсээр байв. Раундын 2:21 дэх минутад Дюбуагийн цуврал цохилтуудын дараа Уордлигийн дасгалжуулагчдын баг ринг рүү алчуур шидэж, тулааныг зогсоох шийдвэр гаргасан юм. Ингэснээр Дюбуа техникийн нокаутаар ялалт байгууллаа.

