АНУ-ын Хөдөө аж ахуйн яам Техас мужид зэрлэг ан амьтнаас мах идэгч шимэгч хорхой илэрснийг анх удаа албан ёсоор баталлаа.
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас (USDA) мэдээлснээр, Пекос тойргийн ан агнуурын бүсэд агнасан хандгайгаас “New World screwworm” хэмээх шимэгч хорхой илэрчээ. Техас мужийн Амьтны эрүүл мэндийн комисс уг бүсийг халдвартай бүсэд тооцон хяналтын арга хэмжээг чангатгаж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд зэрлэг ан амьтдын дунд тандалт судалгаа хийж эхэлсэн байна. Техасын зэрлэг ан амьтдын асуудал эрхэлсэн газрын захирал Алан Кэйн анчид болон газар эзэмшигчдийг энэ улиралд ан хийхдээ сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Олон арван жилийн өмнө АНУ-д устгагдсан байсан энэхүү хорхой нь Төв Америкаас Мексикийг дамжин хойд зүгт тархсанаар Вашингтон Мексикээс үхэр импортлох хоригийг жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн юм. АНУ өнгөрсөн онд Мексикээс амьд мал импортлохыг зогсоосон ч наймдугаар сараас эхлэн Аризона мужийн боомтоор дамжуулан үе шаттайгаар худалдаагаа сэргээгээд байв. Импортыг хязгаарласан нь АНУ-ын дотоодын үхрийн махны нийлүүлэлтийг хумиж, үнийг түүхэн дээд түвшинд хүргэсэн байна.
Дээрх арга хэмжээнүүдийг үл харгалзан зургадугаар сард АНУ-Мексикийн хил орчмын Техас мужийн Завала тойргоос тугалаас уг шимэгч илэрч байжээ. Түүнээс хойш энэ онд морь, нохой зэрэг амьтдад халдварласан олон арван тохиолдол бүртгэгдээд байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
The US Department of Agriculture (USDA) said on Wednesday it had confirmed the first detection of flesh-eating parasite the New World screwworm in US wildlife in an elk in Pecos county, Texas.
The elk was located on a game ranch and was reported after being harvested by a hunter, the USDA said in a statement.
The Texas animal health commission will modify a previously established infested zone, and the USDA and the Texas parks and wildlife department is conducting additional wildlife surveillance in the area, the USDA said.
“We encourage all hunters and landowners to be vigilant for signs of New World screwworm while they are out in the field this season,” Texas wildlife division director Alan Cain said in a statement.
Eradicated from the US decades ago, the pest has surged north from Central America through Mexico, prompting Washington to impose a more than year-long ban on Mexican cattle imports.
The US halted livestock imports from Mexico last year to keep out screwworm, but resumed trade in August at an Arizona port as part of a phased reopening plan.
The halt has tightened US cattle supplies and pushed beef prices to record highs for American consumers.
Despite those efforts, the screwworm was detected in June on a calf in Texas’s Zavala county, located near the US-Mexico border. There have since been dozens of cases detected in the US this year, including on a horse and on a dog.

