“Ростех” корпораци хүн ам суурьшсан бүс болон стратегийн чухал дэд бүтцийг нисгэгчгүй онгоцны довтолгооноос хамгаалах олон давхаргат системийг танилцуулахаар төлөвлөж байна.
ОХУ-ын Москва хотноо аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд болох Орос-Африкийн гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус системийг олон нийтэд үзүүлэх аж. Уг хамгаалалтын цогцолбор нь нисгэгчгүй онгоцыг илрүүлж, саатуулах цахим систем, удирдлагын автоматжуулсан хүрээ болон биет хамгаалалтын хэрэгслүүдээс бүрдэнэ.
“Ростех”-ийн харьяа “Рособоронэкспорт”-ын ерөнхий захирал Александр Михеевийн мэдэгдснээр, энэхүү систем нь төрийн захиргаа болон бизнесийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн энэ нь нийлүүлэлтийн сүлжээг хамгаалж, хөрөнгө оруулагчдад аюулгүй байдлын баталгааг харуулах зорилготой ажээ.
Энэхүү дэвшилтэт технологи нь цэргийн анги нэгтгэлүүдийн байршил болон чухал объектуудыг агаарын аюулаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна. Одоогоор “Ростех” нь нисгэгчгүй онгоцтой тэмцэх болон тагнуулын зориулалттай төрөл бүрийн робот техникүүдийг хөгжүүлж буй юм.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
The project is designed to protect population centers, critical infrastructure, and troop deployment sites from drone attacks.
The system is multilayered, comprising:
“A well-structured, properly implemented system like this goes a long way toward proving the effectiveness of both government administration and business operations. It helps safeguard supply chains and signals to investors that their investments are safe,” says Alexander Mikheev, director general of Rostec’s Rosoboronexport.
The third Russia-Africa Summit will take place in Moscow on October 28-29.

