Принс Жорж тойргийн зөвлөл Нэшнл Харбор дахь шинэ байгууламжийн бүтээн байгуулалтыг дэмжиж, ирэх 2030 оны эхээр нээх зорилт тавилаа.
Мэрилэнд мужийн Принс Жорж тойргийн зөвлөл Нэшнл Харбор бүсэд Sphere байгууламжийн жижиг хувилбарыг барих төслийг албан ёсоор баталлаа. Тус байгууламжийн бүтээн байгуулалтын санхүүжилтэд зориулж 215 сая ам.долларын бонд гаргахыг зөвшөөрсөн бөгөөд уг хөрөнгийг ирээдүйд тус газрын олсон орлогоор нөхөн төлөх юм. Мөн тойргийн зүгээс уг байгууламжид зориулсан авто зогсоолын санхүүжилтийг шийдвэрлэхээр болжээ.
Лас Вегас дахь 20 мянган хүний багтаамжтай Sphere-тэй харьцуулахад Нэшнл Харборын байгууламж нь 6000 хүний суудалтайгаар илүү авсаархан хэмжээтэй байх юм. Хэдийгээр жижиг ч гэсэн энэхүү байгууламж нь LED хавтангаас бүрдэх Exosphere, 16K x 16K нягтаршилтай дэлгэц, дууны дэвшилтэт систем, хөдөлгөөнт суудал болон 4D технологи зэрэг өмнөх байгууламжийн ижил төстэй шинэлэг шийдлүүдийг агуулах ажээ.
Төслийн шав тавих ёслол тун удахгүй болох төлөвтэй байгаа бөгөөд 2030 оны эхээр нээлтээ хийхээр төлөвлөж байна. Одоогоор Лас Вегас дахь үндсэн байгууламж болон Нэшнл Харборын төслөөс гадна Абу-Даби хотод Sphere барих төлөвлөгөө хэдийнэ яригдаж эхэлжээ.
Дэлгэрэнгүй эх сурвалжийг харах
Эх сурвалжийг нээх ↓
The Prince George’s County Council in Maryland has given final approval for the construction of a new mini Sphere at National Harbor.
According to WTOP, the council authorized up to $215 million in bonds to help finance the venue’s construction, which will gradually be repaid through revenue generated by Sphere. The county has also committed to financing a parking garage for the venue.
Compared to the nearly 20,000-capacity Las Vegas Sphere, the National Harbor venue will be smaller in scale, with seating for approximately 6,000 people. However, it will feature the same cutting-edge technology as its sister venue, including an Exosphere made of LED panels, a 16K x 16K interior display, an immersive sound system, haptic seating, and 4D environmental effects.
A groundbreaking ceremony for the National Harbor Sphere is expected soon, with hopes of opening the venue in early 2030.
In addition to its original Las Vegas venue and the proposed National Harbor location, there are also plans to build a Sphere in Abu Dhabi.
Related Video

