Финланд тоглогч баруун гартаа хоёр ч хугарал авсан нь тогтоогдсон тул дөрвөн долоо хоногийн дараа дахин үзлэгт орохоор боллоо
Юта Жаз багийн довтлогч Лаури Маркканен баруун гартаа хоёр ч хугарал авсан болохыг тус баг лхагва гарагт зарлалаа. Өдгөө 29 настай Финланд тоглогч өнгөрсөн баасан гарагт Даллас Мавериксийн эсрэг хийсэн тоглолтын үеэр уг бэртлийг авсан байна. Тэрээр баруун бугуйн бэртлийн улмаас сүүлийн хоёр тоглолтыг өнжөөд байсан бөгөөд дөрвөн долоо хоногийн дараа дахин эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Маркканен энэ улиралд нийт найман тоглолтод оролцохдоо дунджаар 18 оноо, 6.8 самбараас бөмбөг авалт, 2 дамжуулалт гүйцэтгэсэн үзүүлэлттэй байна. Түүний бэртэл нь Юта Жаз багийн хувьд Кейонте Жорж (шагай), Жарен Жексон Жр. (өвдөг), Юсуф Нуркич (хөл) нарын бэртлийн дараа гарч буй хүндрэлтэй нөхцөл байдал юм.
Юта Жаз одоогоор 1-10 гэсэн үзүүлэлттэйгээр Өрнөд бүсийн хүснэгтийг Сакраменто Кингсийн хамтаар сүүл мушгин тэргүүлж байна. Тэд лхагва гарагт Орландо Мэжикийн эсрэг хийх тоглолтын өмнө есөн тоглолт дараалан хожигдоод байгаа юм.
Дэлгэрэнгүй эх сурвалжийг харах
Эх сурвалжийг нээх ↓
Utah Jazz forward Lauri Markkanen is set to miss at least a month of action after suffering two non-displaced fractures in his right hand, the team announced on Wednesday.
Markkanen has missed the past two games with a right wrist sprain. The fractures occurred during last Friday’s Jazz game against the Dallas Mavericks. He will be re-evaluated in four weeks.
Through eight games this season the 29-year-old Finn is averaging 18 points, 6.8 rebounds and 2 assists per game.
Markkanen is the latest injury to hit the Jazz roster after Keyonte George (ankle), Jaren Jackson Jr. knee) and Jusuf Nurkić (foot).
The Jazz are currently 1-10 and tied for last place in the Western Conference with the Sacramento Kings. They have lost nine straight entering Wednesday’s game against the Orlando Magic.

