1975 оны энэ өдөр Суринам улс Нидерландын хаант улсаас албан ёсоор тусгаар тогтнолоо зарласан түүхэн үйл явдал болжээ. Энэхүү чухал үйл явдлын дараа Суринам улсын анхны ерөнхийлөгчөөр Йохан Ферриер сонгогдон ажилласан байна. Тэрээр тус улсын улс төрд олон жил идэвхтэй оролцсон нэгэн бөгөөд 1968-1975 оны хооронд тус улсын сүүлчийн амбан захирагчаар, мөн 1955-1958 онд ерөнхий сайдаар тус тус ажиллаж байсан туршлагатай улс төрч байв. Йохан Ферриер 1980 он хүртэл ерөнхийлөгчийн албыг хашсан юм.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

