АНУ-ын 36 дахь ерөнхийлөгч Линдон Б. Жонсон Жон Ф. Кеннеди амиа алдсанаас таван өдрийн дараа Конгрессын хамтарсан хуралдаанд оролцож, "Үргэлжлүүлцгээе" хэмээх алдарт илтгэлээ тавьжээ. Тэрээр энэхүү үгэндээ иргэний эрхийн тухай хууль тогтоомжийг батлахын чухлыг онцолж, улс орны эв нэгдлийг хадгалахыг уриалсан байна. Техас мужаас сонгогдож байсан туршлагатай улс төрч Жонсон ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа иргэний эрхийн томоохон хуулиудыг батлуулж, "Агуу нийгэм" хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон чухал өөрчлөлтийг санаачилсан юм.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

