Эйр Шинэ Зеландын 901 дүгээр нислэг Антарктидын Росс арал дээрх Эребус уулыг мөргөж, онгоцонд байсан 237 зорчигч болон 20 багийн гишүүн бүгд амиа алдсан эмгэнэлт явдал болжээ. Тус агаарын тээврийн компани 1977 оноос хойш Антарктид тив дээгүүр аялал жуулчлалын нислэгүүдийг тогтмол үйлддэг байсан юм. Окланд хотын нисэх онгоцны буудлаас өглөө хөөрч, Антарктид тив дээгүүр хэдэн цаг ниссэний дараа Крайстчерчээр дамжин Окландад буцаж ирэхээр төлөвлөж байсан энэхүү нислэг ийнхүү сүйрсэн байна.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

