Хойд Ирландын астрофизикч Жоселин Белл Бернелл докторын зэрэг горилж байхдаа радио телескопоос ирсэн өгөгдлүүдийг шинжлэх явцдаа ер бусын дохиог анхлан олж харжээ. Тэрээр үүнийг "бүдүүн зураас" хэмээн нэрлэж байсан ч хожим нь энэ нь PSR B1919+21 хэмээх анхны пульсар болох нь тогтоогдсон байна. Энэхүү чухал нээлт нь 1974 онд физикийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн боловч уг шагналыг хүртэгсдийн дунд Жоселин Белл Бернелл багтаагүй юм.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

