Америкийн сансрын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан Меркури-Атлас 5 хөлөг Энос нэртэй шимпанзег тээвэрлэн сансарт хөөрсөн байна. Энэхүү нислэгээр Энос дэлхийг хоёр удаа тойрч, дэлхийн тойрог замд орсон АНУ-ын анхны примат төдийгүй дэлхийн түүхэн дэх гурав дахь мич болжээ. Уг хөлөг дэлхийн тойрог замыг амжилттай туулсны дараа Бермуда арлаас өмнө зүгт ойролцоогоор 200 миль буюу 320 км-ийн зайд далайд амжилттай газардсан байна.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

