in

Ariana Grande 2026 оны “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо товыг зарлалаа

Ariana Grande 2026 оны “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо товыг зарлалаа

Ариана Гранде шүтэн бишрэгчдэдээ шинэ аяллын тов зарлалаа

2024 оны шинэ цомог Eternal Sunshine-ийг дэмжих аялан тоглолтын товыг Ариана Гранде зарласнаар түүний шүтэн бишрэгчдэд баярт мэдээ дуулдлаа. Поп од маань 2026 онд аялан тоглолтоо эхлүүлэх бөгөөд энэ тухайгаа Инстаграм хуудсандаа аяллын постер хуваалцан мэдэгдсэн байна.

Аяллын эхний тоглолт 6-р сарын 6-нд Калифорнийн Оакланд хотод эхэлж, Лос Анжелес, Атланта, Чикаго, Монреаль зэрэг Хойд Америкийн хотуудаар үргэлжилсээр, 8-р сард Лондонгийн O2 Arena-д таван тоглолтоор төгсгөл болно. Ариана фенүүддээ хандан “ирэх жил уулзъя” хэмээн бичжээ.

Тэрээр АНУ болон Канад дахь тоглолтуудын урьдчилсан захиалга 9-р сарын 9-нд, Лондонгийн тоглолтуудынх 9-р сарын 16-нд эхлэхийг зарласан. Урьдчилсан захиалгад оролцохыг хүссэн фенүүд 9-р сарын 7-ны дотор Арианагийн вэбсайтад бүртгүүлэх шаардлагатай.

Ариана Гранде 2019 онд Sweetener World Tour-аа дуусгаснаас хойш аялал хийгээгүй бөгөөд фенүүд нь энэ мөчийг удаан хүлээсэн. Тэрээр өнгөрсөн жил Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:
“Миний фенүүд мэдэж байгаа байх, хөгжим болон тайзан дээр байх нь миний амьдралын нэг хэсэг хэвээр байх болно” хэмээн онцолж байв.

Мөн энэ оны 7-р сард тэрээр Инстаграмдаа “Би олон зүйлд анхаарал хандуулж байгаа ч дуу хөгжим, дуулахыг орхих бодолгүй байна. Ирэх жил та бүхэндээ зориулж дуулах төлөвлөгөө боловсруулж байна” гэж бичиж, фенүүддээ шинэ найдвар өгчээ.

2024 оны 3-р сард гарсан Eternal Sunshine цомог нь Billboard 200 жагсаалтыг гурван долоо хоногийн турш тэргүүлж, Арианагийн зургаа дахь №1 цомог болсон. Түүнээс гадна “Yes, And?” болон “We Can’t Be Friends (Wait for Your Love)” гэсэн хоёр дуу Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлсэн юм.

📌 Эх сурвалж: Billboard

What do you think?

Галт уулын дэлбэрэлтүүд дэлхийн үерийн хэв маягт нөлөөлж чадна

Галт уулын дэлбэрэлтүүд дэлхийн үерийн хэв маягт нөлөөлж чадна

Буйлны өвчний эмчилгээ нь артерийн судас зузаарах үйл явцыг удаашруулдаг болохыг судалгаа харууллаа

Буйлны өвчний эмчилгээ нь артерийн судас зузаарах үйл явцыг удаашруулдаг болохыг судалгаа харууллаа