Манчестер Сити клуб Парис Сен-Жерменийн хаалгач Жанлуижи Доннаруммаг элсүүлэх гэрээг амжилттай байгууллаа.
Италийн шигшээ багийн туршлагатай хаалгач өнөөдөр Италид эмнэлгийн үзлэгт орох төлөвтэй байгаа бөгөөд клубууд гэрээний үндсэн нөхцлүүд дээр өнгөрсөн сард тохиролцсон юм.
Доннарумма Сити клубийн шинэ №1 хаалгач болж, Бразилын шигшээ багийн хаалгач Эдерсон Фенербахчед элсэх гэж буйтай холбоотойгоор түүний оронд ирж байна.
🚨💣 EXCLUSIVE: Gigio Donnarumma to Manchester City, HERE WE GO! 🇮🇹
— Fabrizio Romano (@FabrizioRomano) September 1, 2025
Deal done for the Italian GK to join Man City project from Paris Saint-Germain. Medical this afternoon.
Long term deal agreed weeks ago and all done between the two clubs after Éderson signed for Fenerbahçe. pic.twitter.com/TawF4X8nib
Тэрбээр өнгөрсөн улиралд Парис Сен-Жермен клубын анхны Аваргуудын лигийн цомыг хүртэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа Ливерпүүлтэй хийсэн 16-гийн шатны тоглолтод түүний гайхалтай сэйвүүд ялалтыг авч ирсэн.
Доннарумма Клубын дэлхийн аваргад оролцсон ч Тоттенхэмийн эсрэг Супер цомын тоглолтод Луис Энрике түүнийг гараанд оруулаагүй нь олон хүнийг гайхшруулсан.
Парис Сен-Жермен баг сүүлийн үед Лиллийн залуу хаалгач Лукас Шевальег элсүүлсэн нь 26 настай Доннаруммаг эхний бүрэлдэхүүнээс шахагдах гол шалтгаан болсон.
Хаалга руу хийсэн цохилтыг хаах чадвараараа алдартай Доннаруммаг Европын шилдэг хаалгачдын нэг гэж үнэлдэггүй. Луис Энрике энэ талаар “Тэр бол өөрийн байрлалд шилдэг тоглогчдын нэг. Гэхдээ бид Доннаруммагаас өөр төрлийн хаалгач хайж байна” хэмээн мэдэгджээ.
Пеп Гуардиолагийн удирддаг багт Доннарумма тохиромжгүй сонголт мэт харагдаж байгаа. Учир нь тэр Эдерсон шиг довтолгооны эхлэл болдог дамжуулалт, хөлөөрөө тоглох чадвар дутмаг.
Доннарумма 2021 онд ПСЖ-д элссэнээс хойш бүх тэмцээнд 161 тоглолт хийж, 56 удаа хаалгаа хуурай манасан. Түүнчлэн Италийн шигшээ багт 74 удаа гараанд гарсан бөгөөд 2020 оны Европын аваргад багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж, тэмцээний шилдэг тоглогчоор шалгарч байв.
Эх сурвалж: 101 Great Goals