Ливерпүүл Александр Исакыг 125 сая фунт стерлингээр авлаа
Энэ зуны хамгийн удаан үргэлжилсэн шилжилтийн асуудал эцэстээ шийдэгдэж байна. Ливерпүүл клуб Ньюкаслтай тохиролцож, довтлогч Александр Исакыг өөрийн багт элсүүлэхээр боллоо.
Өнөө өглөөний эх сурвалжуудын мэдээлснээр, Ливерпүүл Исакыг авахын тулд 125 сая фунт стерлинг төлөхөөр болсон бөгөөд Шведийн довтлогч “Анфилд”-д зургаан жилийн гэрээ байгуулах юм.
Энэхүү наймаа нь Британийн шилжилтийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоож байгаа бөгөөд өмнөх дээд үзүүлэлт нь энэ зун Ливерпүүл Байер Леверкузенээс Флориан Виртцыг 116 сая фунт стерлингээр элсүүлэх үед тогтоогдож байв.
🚨 Alexander Isak arrives in Liverpool to sign a six year deal valid until June 2031.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) September 1, 2025
The deal will cost £125m to Liverpool as Newcastle will get £130m — including solidarity payment.#LFC and #NUFC already started exchanging all the documents overnight. pic.twitter.com/0oRJV2n6OC
Александр Исак Ливерпүүлд нэгдэж, 2031 оны зургаадугаар сар хүртэл хүчинтэй гэрээ байгуулна. Гэрээний хүрээнд Ливерпүүл клуб 125 сая фунт төлөх бөгөөд урамшууллын нөхцлөөр Ньюкаслын нийт хүлээн авах дүн 130 сая фунт стерлинг болж магадгүй. Шөнө дунд хоёр клуб гэрээний бичиг баримтуудаа солилцож эхэлсэн байна.
Ньюкасл Ливерпүүлийн саналыг хүлээн авлаа
Ньюкасл клуб энэ зун Исак болон Каллум Уилсоныг орлох шинэ довтлогч авах хүртлээ Исакыг зарахгүй гэсэн байр суурьтай байсан.
Ливерпүүлийн өмнөх 110 сая фунт стерлингийн санал татгалзагдаж, хэлэлцээр хэсэг хугацаанд гацсан ч эцэстээ Ньюкасл шинэ саналыг хүлээн зөвшөөрсөн байна.
Исак Ньюкаслын Азийн аялалд оролцоогүй бөгөөд клубээ орхих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрээр “амлалтууд зөрчигдсөн, итгэл алдарсан” хэмээн ойрын эх сурвалжид ярьсан байна.
Энэ хугацаанд Ливерпүүл клуб Францын Эйнтрахт Франкфуртаас Хюго Экитикег элсүүлсэн нь Ньюкаслын хувьд Исакыг орлуулах хамгийн боломжит тоглогчдын нэг байжээ.
Ньюкаслын зуны бухимдал
Ньюкасл энэ зун Жоао Педро, Лиам Делап, Брайан Мбеумо, Бенжамин Сеско зэрэг залуу авьяастнуудыг элсүүлэхийг зорьсон ч тэд бүгд Сан Жеймс Паркт нэгдэхээс татгалзсан байна.
Гэсэн ч Ньюкасл өнгөрсөн амралтын өдрүүдэд Штутгартаас Ник Волтемадег 69 сая фунт стерлингээр авч, нэгэн том наймаа хийжээ.
Өнөөдөр тэд Волтемадегийн хажууд тоглох шинэ довтлогч авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Брентфордыг орхих хүсэлтэйгээ илэрхийлсэн Йоан Виссаг сонирхож буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: 101greatgoals.com