Ньюкасл клуб Йоане Висса-г 55 сая фунтээр багтаа элсүүллээ
Ньюкасл клуб Брентфордоос Йоане Висса-г 55 сая фунтээр элсүүлсэн тухайгаа зарлалаа. Конго улсын довтлогч энэ зун Лондонг орхихыг хүсэж байсан ч Брентфорд түүний замыг хааж байсан юм.
Түүний гэрээний хугацаа нэг жил үлдсэн ч Брентфорд өмнөх наймааны цонхонд Брайан Мбеумог алдсан учир 60 сая фунт орчим төлбөр шаардсан байна. Гэвч Ньюкасл Александр Исакыг Ливерпүүлд 125 сая фунтээр зарснаар Висса-г элсүүлэх боломжтой болжээ.
Ньюкасл клубын албан ёсны вэбсайтад Висса өөрийн сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд “Премьер лигийн хамгийн том клубуудын нэгт элссэндээ маш их баяртай байна. Би хар, цагаан өмсгөлөө өмсөхийг тэсэн ядан хүлээж байна. Миний мөрөөдөл, итгэл найдвар бий бөгөөд одоо би бүхнээ дайчлан ажиллах болно” гэжээ.
We are delighted to confirm the signing of forward Yoane Wissa from Brentford for an undisclosed fee. 👊 pic.twitter.com/b4PegvTndf
— Newcastle United (@NUFC) September 1, 2025
Ньюкаслын ерөнхий дасгалжуулагч Эдди Хоу Висса-г багтаа элсүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрээр “Йоане бол бидний удаан хугацаанд сонирхож байсан тоглогч бөгөөд түүнийг багтаа нэгтгэсэндээ баяртай байна. Тэрээр Премьер лигийн чанарыг аль хэдийн баталсан, гоол оруулдаг төдийгүй багийн төлөө чухал үүрэг гүйцэтгэдэг тоглогч юм. Түүний хурд, хүч, ажлын хэмнэл нь манай тоглолтын хэв маягт маш сайн тохирно” гэж ярьжээ.
Эх сурвалж:
101greatgoals.com