in

B-52 бөмбөгдөгч онгоцны багийн бүрэлдэхүүнд хэдэн гишүүн байдаг вэ?

B-52 бөмбөгдөгч онгоцны багийн бүрэлдэхүүнд хэдэн гишүүн байдаг вэ?

АНУ-ын B-52 стратегийн бөмбөгдөгч онгоцны багийн амьдрал

АНУ-ын Агаарын хүчний B-52 Stratofortress нь найман хөдөлгүүртэй, урт зайн нислэг хийх чадвартай стратегийн бөмбөгдөгч онгоц юм. 1950-аад онд ашиглалтад орсноос хойш олон шинэчлэл, сайжруулалт хийгдсэнээр өнөөг хүртэл Америкийн батлан хамгаалахын гол хүчний нэг байсаар байна. Энэ онгоц 14,000 км хүртэл нисэж, 31,750 кг зэвсэг тээвэрлэх боломжтой бөгөөд дайсны эсрэг хүчтэй цохилт өгөхөд зориулагдсан.

B-52 онгоцны багийн бүтэц, нөхцөл байдал

B-52 нь орчин үеийн B-2 Spirit, ирээдүйн B-21 Raider онгоцуудаас ялгаатай нь илүү олон буюу таван гишүүнтэй бүрэлдэхүүнтэй. Эдгээр нь: нисэх онгоцны командлагч, хамтран нисгэгч, навигацийн мэргэжилтэн, радарын оператор, электрон дайны офицер юм. Тэд хамтран ажиллаж, онгоцоо удирдан, зорилтот бай руу хүрч, аюулгүй буцахыг хариуцдаг.

Онгоцны дотоод орчин төдийлөн тав тухтай биш. Багийн гишүүд бөхийж ажиллах шаардлагатай, ариун цэврийн өрөө нь хязгаарлагдмал, хоол хүнсний сонголт бага. Зарим нислэг 24-33 цаг хүртэл үргэлжилдэг нь тэдний хувьд бие махбод болон сэтгэлзүйн хувьд том сорилт болдог. Иймээс 2025 оны батлан хамгаалахын төсөлд B-52 онгоцыг илүү тухтай болгох өөрчлөлтүүдийг тусгасан байна.

“Тулааны станц” доторх ажиллах орчин

Анх онгоцны буудагч нь сүүл хэсэгт байрлаж байсан ч дараа нь багийн бусад гишүүдтэй хамт урагш шилжиж, галын системийг автоматаар удирддаг болсон. Одоогийн B-52 онгоцонд нисгэгч болон хамтран нисгэгч дээд тавцанд зэрэгцэн сууж, доод тавцанд навигац болон электрон дайны системийн офицеруудын ажлын байр байдаг. Энэ хэсгийг “Тулааны станц” гэж нэрлэдэг бөгөөд тус бүрдээ удирдлага, радарын дэлгэц, харилцаа холбооны төхөөрөмжтэй.

Кокпит дотор командлагчид арилжааны нисэх онгоцтой төстэй байрлалтайгаар сууж, дуулгандаа суурилуулсан радио системээр бусад гишүүдтэй байнгын холбоотой ажилладаг. B-52 нь хамгийн өндөр настай цэргийн онгоцнуудын нэг хэдий ч ирэх хэдэн арван жилд АНУ-ын стратегийн батлан хамгаалалтын гол цөм хэвээр үлдэх төлөвтэй байна.

📎 Эх сурвалж: SlashGear

What do you think?

Роберт Уиттакер: Жэк Делла Маддалена, Ислам Махачев нарын тулаанд Ислам бүхнээ алдах эрсдэлтэй

Роберт Уиттакер: Жэк Делла Маддалена, Ислам Махачев нарын тулаанд Ислам бүхнээ алдах эрсдэлтэй

Сөнөөгч онгоцоо өөрсдөө үйлдвэрлэдэг 13 улс

Сөнөөгч онгоцоо өөрсдөө үйлдвэрлэдэг 13 улс