in ,

Букайо Сакагийн гэмтэл: Арсеналын довтлогч хэр хугацаанд талбайд гарахгүй вэ?

Сака 2024/25 оны улиралд нийт 26 гоолд шууд оролцсон.

Букайо Сакагийн гэмтэл: Арсеналын довтлогч хэр хугацаанд талбайд гарахгүй вэ?

Букаёо Сакагийн гоол ялалтын үүдийг нээсэн, гэмтэл нь сүүдэр нэмэв

Арсенал Лийдсийг бут ниргэсэн ч Сака, Өдегаард нарын бэртэл дасгалжуулагчийн санааг зовоож байна.

2025/26 оны Премьер лигийн улирлын нээлтийн тоглолтод Арсенал талбай дээрээ Лийдс Юнайтедыг 5-0 гоолын харьцаатай бут ниргэж, хүчирхэг эхлэл тавилаа. Гэвч тоглолтын туршид зогсолтгүй ачаалал авч, эхний гоолыг оруулсан Букаёо Сака 53 дахь минутад гэмтлийн улмаас талбайг орхиход ялалтын баяр сүүдэрт автсан юм.

Английн шигшээ багийн довтлогчийн оронд Леандро Троссард талбайд гарсан бөгөөд Арсеналын дасгалжуулагч Микел Артета тоглолтын дараах ярилцлагадаа Сакагийн бэртэл санаа зовоож буйг илэрхийлжээ.

Сака дөрвөн долоо хоног талбайд гарахгүй

Өнгөрсөн улиралд гуяны булчингийн гэмтлээс болж гурван сар тоглолтод оролцож чадаагүй Сака энэ удаад ч мөн адил гэмтлийн асуудалтай тулгарлаа. BBC Sport-ийн мэдээлснээр түүнийг дор хаяж дөрвөн долоо хоног талбайд гарахгүй байх магадлалтай гэж үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд Арсенал түүний орон зайг нөхөхөөр төлөвлөжээ.

Шинээр элсүүлсэн довтлогчид болох Виктор Гёкэрэс, Нони Мадуэке, Эберечи Эзе нар Сакагийн эзгүйд Артетагийн сонголтын төвд орж ирж байна. Мөн Троссард, Габриэл Мартинелли, Итан Нванери, 15 настай авьяаслаг хүү Макс Доуман нар довтолгооны шугамыг илүү өргөн сонголттой болгоод байна.

Манчестер Сититэй хийх тоглолтод эргэн ирэх үү?

Хэрэв Сака дөрвөн долоо хоног талбайгаас хөндийдвэл тэрээр 9-р сарын 21-нд Арсеналын талбайд болох Манчестер Сититэй хийх тоглолтод эргэн гарах боломжтой. Энэ тоглолтын дараа “Арсенал” Ньюкаслын эсрэг улирлын 9-р сарын сүүлийн тоглолтоо хийх бөгөөд Сакагийн эргэн ирэлтийн хугацаа эдгээр тоглолтуудтай давхцаж байна.

Сака ямар тоглолтуудыг өнжих вэ?

Сакагийн гэмтэл Арсеналын төлөвлөгөөнд том цохилт болсон. Тэрээр 8-р сарын 31-нд Ливерпүүлтэй хийх тоглолтыг өнжих нь тодорхой боллоо. Мөн 9-р сарын 13-нд Ноттингем Форесттой хийх тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байна. Өнгөрсөн улиралд “Арсенал” “Ливерпүүл”-ээс 10 оноогоор хоцорч улирлыг хоёрдугаар байрт дуусгасан билээ.

Английн шигшээ баг ч бас Сакаг түр хугацаанд алдахаар болж байна. Тэрээр 9-р сарын 6-нд Вилла Паркд Андорратай, 9-р сарын 9-нд Сербитэй хийх ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцохгүй.

Гэмтлийн түүх ба Артетагийн санаа зовнил

Сака өнгөрсөн аравдугаар сард мөн гуяны булчингийн бэртлээс болж хэд хэдэн тоглолт алгассан. Гэсэн ч тэр улирлыг эрч хүчтэй эхлүүлж, багийн гол хөдөлгөгч хүч хэвээр байж чадсан. Харин энэ удаагийн гэмтэл нь нөгөө хөлнийх нь гуяны булчинд байгаа гэж Артета мэдэгдсэн.

“Тэр бөмбөгийг авч гүйж байхдаа хамгаалагчтай ширүүн тулж байх үедээ ямар нэгэн зүйл мэдэрсэн. Бид түүнийг сайтар шалгах хэрэгтэй” гэж Артета сэтгүүлчдэд ярьжээ.

Түүнчлэн багийн өөр нэг чухал тоглогч Кай Хавертц өвдөгний гэмтлийн улмаас талбайд гараагүй бөгөөд Артета үүнд:

“Бид улирлын эхний хоёр долоо хоногт Кай, Мартин, Букаёо гурвыг алдсан. Энэ бол Премьер лигт өрсөлдөх ямар хүнд гэдгийг, мөн бэлтгэлжилт ямар чухал болохыг харуулж байна” гэж онцолсон байна.

Өдегаардын гэмтэл хөнгөн байх найдвар бий

Арсеналын ахлагч Мартин Өдегаард ч мөн Лийдсийн эсрэг тоглолтын эхний хагаст бэртлийн улмаас талбайг орхисон. Газардсан үедээ мөрөндөө гэмтэл авсан Өдегаардын бэртэл хөнгөн байх магадлалтай хэмээн клубийн зүгээс мэдээлэв.

Өдегаард Ливерпүүлтэй хийх тоглолтод оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Норвегийн шигшээ багтайгаа 9-р сарын 4-нд Финляндтай нөхөрсөг тоглолт, 9-р сарын 9-нд Молдоватай ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт хийх хуваарьтай байна.


Эх сурвалж: 101 Great Goals – Bukayo Saka Injury

What do you think?

Генийн өөрчлөлттэй модоор бүтээсэн “Супер мод” бүхнийг өөрчлөх үү?

Генийн өөрчлөлттэй модоор бүтээсэн “Супер мод” бүхнийг өөрчлөх үү?

Цагаан оддын эргэн тойронд амьдрал орших боломжийг эрдэмтэд тайлбарлалаа

Цагаан оддын эргэн тойронд амьдрал орших боломжийг эрдэмтэд тайлбарлалаа