in

Селена Гомес “Revival” цомгоо 10 жилийн ойд зориулан винил хувилбараар гаргалаа

Селена Гомесийн шүтэн бишрэгчид энэ намар түүний “Revival” цомгийн шинэчлэгдсэн, тансаг винил хувилбарыг анх удаа худалдаж авах боломжтой болно.

Селена Гомес “Revival” цомгоо 10 жилийн ойд зориулан винил хувилбараар гаргалаа

Selena Gomez “Revival” цомгийн 10 жилийн ойд зориулсан винил хувилбараа танилцууллаа

Selena Gomez хөгжмийн карьерыг шинэ шатанд гаргасан “Revival” цомгийнхоо 10 жилийн ойд зориулан тусгай винил хувилбарыг гаргаж байгаагаа зарлалаа. Энэхүү цомог анх 2015 оны 10-р сарын 9-нд гарсан бөгөөд Billboard 200 жагсаалтыг тэргүүлж, 69 долоо хоногийн турш байр сууриа хадгалсан билээ.

Тус цомгийн “Good for You”, “Same Old Love”, “Hands to Myself” зэрэг синглүүд нь фенүүдийн сэтгэлд хоногшсон бүтээлүүдийн нэг бөгөөд Billboard Hot 100 жагсаалтад бүгд эхний 10-т багтаж байв.

Ойн хүрээнд гаргаж буй винил хувилбарыг Gomez-ийн албан ёсны вэбсайтаар дамжуулан урьдчилан захиалах боломжтой. Шинэ хавтастай энэхүү хувилбарт Gomez-ийн зураг бүхий оруулга багтсан ба нийт 14 дууг агуулж байна. Үүнд “Me & My Girls”, “Nobody”, “Perfect” зэрэг Deluxe хувилбарын дуунууд багтсан ч “Outta My Hands (Loco)” болон “Cologne” дуунууд энэ хувилбарт ороогүй аж.

Винил хувилбарын захиалгууд 10-р сарын 3-нд хүргэгдэж эхлэх бөгөөд энэ өдөр нь түүний найз Taylor Swift-ийн “The Life of a Showgirl” цомгийн нээлтийн өдөртэй давхацаж байгаа нь хөгжмийн ертөнцөд давхар баяр авчирч магадгүй.

Түүнчлэн, энэхүү зарлалыг Selena өөрийн сүйт залуу Benny Blanco-тойгоо хуримын бэлтгэл хийж байх үедээ нийтэлсэн нь фенүүдийг давхар баярлуулсан юм.

Эх сурвалж: Billboard

What do you think?

Ундны усны химийн бодисууд хорт хавдрын эрсдэлийг 33 хувиар нэмэгдүүлж байна

Ундны усны химийн бодисууд хорт хавдрын эрсдэлийг 33 хувиар нэмэгдүүлж байна

Альфа эрчүүд нэрлэгдэх ойлголт бодитоор оршдог уу?

Альфа эрчүүд нэрлэгдэх ойлголт бодитоор оршдог уу?