SpaceX-ийн шинэ үеийн сансрын холбооны үйлчилгээний төлөвлөгөө
EchoStar компани SpaceX-тэй хамтран утасгүй холбооны спектр лицензүүдийг 17 тэрбум ам.доллараар худалдах гэрээ байгууллаа. SpaceX энэхүү спектрийг ашиглан Starlink-ийн дараагийн үеийн гар утасны сансрын холбооны үйлчилгээ бий болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ нь EchoStar-ийн эзэмшдэг Boost Mobile-ийн хэрэглэгчдэд нээлттэй болох юм.
EchoStar-ийн мэдээлснээр, энэ хэлцэл болон өмнө нь AT&T-д 23 тэрбум ам.доллараар 5G спектр худалдах гэрээ нь Холбооны Харилцаа Холбооны Комисс (FCC)-ын шалгалтыг шийдвэрлэхэд тусална гэж үзэж байна.
2025 оны 5-р сард FCC-ийн дарга Брэндан Карр EchoStar-ийн 5G үйлчилгээний цар хүрээ болон ашиглалтын талаар шалгалт эхлүүлсэн. Энэ нь SpaceX компанийн зүгээс EchoStar спектрийг сансрын холбоонд бараг ашигладаггүй гэх гомдол гаргасны дараах үйл явдал байв.
Анх EchoStar компани AWS-4 (2GHz) спектрийг ашиглан шууд төхөөрөмж рүү чиглэсэн сансрын гар утасны үйлчилгээ нэвтрүүлэх зорилготой байсан ч, уг худалдаагаар энэ төлөвлөгөө зогсож байна.
EchoStar-ийн гүйцэтгэх захирал Хамид Ахаван хэвлэлийн мэдэгдэлдээ:
“Энэ гэрээ нь SpaceX компанид дэлхийн хэрэглэгчдэд илүү шинэлэг, эдийн засгийн хувьд үр ашигтай, хурдан шууд гар утасны үйлчилгээ үзүүлэх боломжийг олгоно” гэжээ.
Эх сурвалж: The Verge – EchoStar spectrum deal with SpaceX