Анж Постекоглу Ноттингем Форестыг удирдах нь тодорхой боллоо
Ноттингем Форест шинэ дасгалжуулагчаа тодруулах гэж буй энэ үед Анж Постекоглу хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч болоод байна. Өнөө өглөөний мэдээллүүдийн дагуу клубын удирдлагууд түүнийг багийн шинэ менежерээр томилохоор төлөвлөж байгаа аж.
Энэхүү шийдвэр нь Нуну Эспирито Сантог шөнө дунд гэнэтийн байдлаар халагдсаны дараа гарсан юм. Тэрээр өнгөрсөн улиралд Форестыг Премьер лигийн долдугаар байрт хүргэж, 30 жилийн дараа Европын тэмцээнд оролцох эрхийг авчирсан ч эзэн Эвангелос Маринакистай харилцаа нь муудсан тухай мэдээлэгдэж байна. Нуну сүүлд өгсөн ярилцлагадаа “Бидний харилцаа ойр дотно байхаа больсон” хэмээн хүлээн зөвшөөрчээ.
Одоо эзэн Маринакис Австралид өссөн, Грек гаралтай Постекоглуг томилохоор төлөвлөж байна. Постекоглу энэ зун Тоттенхэмээс чөлөөлөгдсөн бөгөөд Европын лигийн финалд Манчестер Юнайтедыг хожиж түрүүлсний дараахан ажлаа өгсөн юм.
60 настай Постекоглугийн гарал үүсэл болон мэргэжлийн замнал нь Маринакисын хувьд бахархал төрүүлдэг сэдэв байсаар ирсэн. Тэрээр долдугаар сард Постекоглуг шагнаж, “Тэр бол Грекийн бахархал. Тоттенхэмийг аварга болгохдоо ч Грекийн тухай дурдсан. Анж өөрийн гарал үүслээрээ бахархдаг хүн” хэмээн онцолж байв.
Ноттингем Форест удахгүй шинэ менежерийн томилгоог албан ёсоор зарлах төлөвтэй байна.
📌 Эх сурвалж: 101 Great Goals