Анж Постекоглу Ноттингем Форестийн шинэ дасгалжуулагчаар томилогдлоо
Ноттингем Форест клуб ахлах дасгалжуулагч Нуну Эспирито Сантуг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараахан Анж Постекоглуг шинэ дасгалжуулагчаар шуурхай томиллоо. Форестийг 30 жилийн дараа Европын тавцанд гаргаж ирсэн ч Нуну ажлаа өгөхөд хүрсэн юм.
Nottingham Forest is delighted to confirm the appointment of Ange Postecoglou as the Club’s First Team Head Coach.
— Nottingham Forest (@NFFC) September 9, 2025
Postecoglou has been in management for over 25 years, arriving on Trentside with experience of regularly competing and winning trophies at the highest level.… pic.twitter.com/Yc2XLrZa7M
Грек гаралтай дасгалжуулагч Сити Граундад ирлээ
Клубын эзэн Эвангелос Маринакис шийдвэрээ тун хурдан гаргаж, Тоттенхэмийн хуучин дасгалжуулагч Постекоглуг Сити Граундад ирэхийг зөвшөөрүүлжээ. 25 гаруй жилийн дасгалжуулагчийн замналтай, олон орны дээд түвшний лигт цом хүртэж байсан туршлагатай Постекоглуг Маринакис “Цомын амжилттай, тогтвортой менежменттэй манлайлагч” хэмээн үнэлсэн байна.
Ange Postecoglou has arrived at Nottingham Forest's training ground after agreeing a deal to become the new head coach 🌳 pic.twitter.com/ltLaa7NemX
— Sky Sports News (@SkySportsNews) September 9, 2025
Тэрээр Тоттенхэм клубээс өнгөрсөн зургадугаар сард чөлөөлөгдсөний дараа ажилгүй байсан ч, Европын лигийн финалд Манчестер Юнайтедыг хожиж түрүүлсэн гэх мэдээлэл гарсан. Харин одоо Постекоглу Форест клубтэй 18 сарын гэрээ байгуулж, Арсеналын эсрэг хийх ирэх тоглолтод багийг удирдахаар болжээ.
Ange Postecoglou was given an award by Nottingham Forest and Olympiacos owner Evangelos Marinakis for becoming the first Greek manager to win the Europa League! 🏆🇬🇷 pic.twitter.com/VpBFkU4tuw
— EuroFoot (@eurofootcom) July 10, 2025
Довтолгооны философийг авчрах дасгалжуулагч
Постекоглугийн тоглолтын хэв маяг нь өндөр даралт, довтолгоонд суурилсан философиороо ялгардаг. Австрали, Япон, Шотландын дотоодын лигүүдэд тэр энэ зарчмаараа амжилтад хүрч байв. Харин Премьер лигт Тоттенхэмийн удирдлагын хоёр дахь улиралдаа амжилт муутай байсан бөгөөд баг 17-р байрт бичигдэж, 22 тоглолтод хожигдсон байдаг.
Nottingham Forest Football Club confirms that, following recent circumstances, Nuno Espírito Santo has today been relieved of his duties as Head Coach.
— Nottingham Forest (@NFFC) September 8, 2025
The Club thanks Nuno for his contribution during a very successful era at The City Ground, in particular his role in the… pic.twitter.com/catCyeaeR4
Маринакис ба Нуну: Зөрчил, уналт
Маринакис, Нуну нарын харилцаа өнгөрсөн улирлын сүүлчээр Лестер Сититэй хийсэн 2-2 харьцаатай тоглолтын дараа муудсан гэдэг. Клубын эзэн довтлогч Тайво Авонийг гэмтэлтэй байхад талбайд үлдээсэнд дургүйцэж, ширүүн шүүмжилсэн байна. Үүний дараа Нуну хэвлэлд “Бидний харилцаа өөрчлөгдсөн” гэж мэдэгджээ.
Нэмж хэлэхэд, клуб энэ улиралд Игор Жесус, Дан Ндойе, Жеймс МакАти, Дуглас Луиз, Омари Хатчинсон зэрэг тоглогчдыг элсүүлсэн ч Хатчинсоныг Европын бүрэлдэхүүнд багтаагаагүй нь Нунугийн зүгээс сэтгэл дундуур хүлээн авсан зүйл болжээ.
Дасгалжуулагчийн замнал ба цомын амжилтууд
Постекоглу Австралийн шигшээ багийн тоглогчоор зодог тайлж, дараа нь дасгалжуулагчаар мэргэжлийн замналаа үргэлжлүүлсэн. Тэр Өмнөд Мельбурн, Панахайки, Брисбен Роар, Мельбурн Виктори, Ёкохама Ф. Маринос, Селтик, Тоттенхэм зэрэг багуудыг удирдаж, олон улсын туршлага хуримтлуулсан.
Түүний удирдсан багууд хоёр дахь улиралдаа цом хүртэх үзүүлэлт өндөр байдаг бөгөөд Австралийн АШТ, Япон болон Шотландын лигт аварга болж байсан. Мөн Австралийн Алдрын танхимд нэр нь бичигдсэн ба Премьер лигийн улирлын шилдэг дасгалжуулагчаар гурван удаа шалгарчээ.
Тоттенхэм дэх амжилт ба уналт
2023/24 оны улиралд Тоттенхэм Постекоглугийн удирдлага дор сайн эхэлж, тавдугаар байрт орсон ч Аваргуудын лигт оролцох эрх авч чадаагүй. Дараагийн улиралд 22 хожигдол хүлээж, 17-р байрт бичигдэн, Премьер лигийн түүхэндээ хамгийн муу улирлыг ардаа орхисон байна. Хэдий 64 гоол оруулсан ч 65 гоол алдсан нь хамгаалалтын хувьд тааруу үзүүлэлт байв.
Ange Postecoglou leading off South Melbourne Hellas after a victory pic.twitter.com/IC7o9OKcui
— South Melbourne Kit Collector (@EsSmfc) March 19, 2025
Эх сурвалж: 101 Great Goals