Стив Купер Брондбид шинэ амжилт бүтээхээр ирлээ
Ноттингем Форестын хуучин дасгалжуулагч Стив Купер Дани улсын Брондби клубын удирдлагад эргэн ирж, “Тэмцээнд ялалт байгуулдаг баг” байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Купер өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Лестерт ажлаа өгснөөсөө хойш анх удаа дасгалжуулагчийн албанд эргэн ирж байгаа нь энэ. Тэрээр Брондбигийн хөгжөөн дэмжигчдэд хандан бичсэн захидалдаа,
“Би та бүхний хүсэж буй зүйлийг л хүсэж байна. Дани улсын хөлбөмбөгийн оргилд хүрч, тогтмол ялалт байгуулдаг багийг бүтээхийг зорьж байна”
хэмээн онцолжээ.
Тэрээр клубын үнэт зүйлс, орон нутгийн хамт олонтой нягт уялдаатай байдал, үнэнч хөгжөөн дэмжигчдийг гүнээ хүндэтгэдэг гэдгээ илэрхийлсэн байна.
Steve Cooper is the new head coach of historic Danish Superliga club #Brøndby. Cooper returns to management for the first time since leaving Leicester in Nov last year. Cooper takes job after turning down number of Championship offers. Analysis here 👇🏻https://t.co/jD2JVKhCyD
— John Percy (@JPercyTelegraph) September 9, 2025
Стив Куперийн хэлснээр, Брондбигийн эзэмшигчдийн алсын хараа, амбиц нь түүний хүсэл, зорилготой бүрэн нийцсэн тул энэ сонголтыг хийхэд гол хүчин зүйл болсон аж. “Тоглогчид, ажилтнууд, хөгжөөн дэмжигчид, бид бүгд хамтдаа байвал үнэхээр хүчирхэг хүч болж чадна” хэмээн тэрээр урам зориг дүүрэн мэдэгджээ.
Купер анхны тоглолтоо энэ бямба гарагт ФК Копенхагентай хийх дербид удирдан оролцох бөгөөд энэ нь түүний шинэ замналын эхлэл болох юм.
Тэрээр Ноттингем Форестыг 20 гаруй жилийн дараа Премьер лигт эргэн авчирсан амжилттай ч 2023 оны арванхоёрдугаар сард эзэн Эвангелос Маринакисаар халагдаж, түүний оронд Нуну Эспирито Санто томилогдсон байдаг. Купер дараа нь Лестерт тавхан сар ажилласан билээ.
Брондбигийн хөлбөмбөгийн захирал Бенжамин Шмедес түүнийг “залуу нас, туршлага, алсын хараа, хувь хүний үнэт чанаруудыг хослуулсан ховор хүн” хэмээн магтсан байна. Мөн “Купер манай клубыг хүлээн авч, тоглогчид болон системийг шинэ түвшинд хүргэх чадвартай” гэдгийг онцолжээ.
It took Nottingham Forest fans a while to get to know Nuno Espirito Santo.
— The Athletic | Football (@TheAthleticFC) September 9, 2025
He replaced Steve Cooper, the man who brought Forest back to the Premier League for the first time in 23 years, the man whose name the fans were still singing in his penultimate game in charge, a… pic.twitter.com/8nQFEva10H
Брондби өнгөрсөн улиралд Дани улсын Суперлигт гуравдугаар байрт орсон бөгөөд энэ улиралд долоон тоглолтын дараа ФК Копенхагенаас дөрвөн оноогоор хоцорч, дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Эх сурвалж: 101GreatGoals