in ,

Манчестер Сити багт бэртлийн асуудал тулгарч, Омар Мармүш Манчестер Юнайтедтэй хийх дерби тоглолтод оролцохгүй

Энэ нь Манчестер Ситигийн дасгалжуулагч Пеп Гвардиолагийн хувьд дахин нэг хүндрэл боллоо.

Манчестер Сити багт бэртлийн асуудал тулгарч, Омар Мармүш Манчестер Юнайтедтэй хийх дерби тоглолтод оролцохгүй

Манчестер Сити багийн довтлогч Омар Мармош Манчестер Юнайтедтэй хийх дербид өнжхөөр боллоо

Манчестер Ситигийн довтлогч Омар Мармош өвдөгний гэмтлийн улмаас ням гарагт болох Манчестер Юнайтедтэй хийх дербид оролцохгүй болжээ.

Энэ оны нэгдүгээр сард Айнтрахт Франкфуртаас 59 сая фунт стерлингийн үнэ хүрч ирсэн Мармош өчигдөр Египетийн шигшээ багийн Буркина Фасотой хийсэн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын 9 дэх минутад гэмтэл авч талбайг орхисон юм. Каир хотод хийсэн анхны шинжилгээгээр түүний энэ амралтын өдрүүдэд тоглох боломжгүй гэдэг нь батлагдсан байна.

Манчестер Сити багийн мэдэгдэлд:

“Омар Мармош Египетийн шигшээ багийн тоглолтын үеэр өвдөгний гэмтэл авсан нь батлагдлаа. Тэрээр тоглолтын эхний үе шатанд гэмтсэн бөгөөд анхны шинжилгээний дүнгээр ням гарагт болох Манчестер дербид оролцох боломжгүй гэдгийг харуулж байна. Одоо тэр Манчестер руу буцаж, нэмэлт шинжилгээ хийлгэж, сэргээн засах эмчилгээгээ эхлүүлнэ. Манчестер Сити багийн бүх гишүүд Омарын хурдан эдгэрэхийг хүсэж байна” гэжээ.

Баруун өвдөг нь боолттой, таягтай ирсэн

Египет рүү буцаж очих үедээ Мармош баруун өвдөг нь хамгаалалтын боолттой, таяг тулсан байжээ. Энэ нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ байж болох ч дасгалжуулагч Пеп Гуардиола түүний гэмтэл удаан үргэлжлэхгүй байхыг найдаж байна.

Манчестер Сити шинэ улирлыг холимог амжилтаар эхлүүлсэн. Тэд Вулверхэмптоныг 4-0-ээр бут ниргэсэн ч дараа нь Тоттенхэм болон Брайтонтой хийсэн тоглолтод дараалан хожигджээ.

Харин Манчестер Юнайтед дербиг Этихад цэнгэлдэхэд хийхдээ арай илүү хэлбэртэй ирэх бололтой. Тэд эхний гурван тоглолтоос дөрвөн оноо авсан бөгөөд Бёрнлийг 2-0-ээр хожсон тоглолт тэдний амжилтыг илтгэж байна.

Ситигийн гэмтэлтэй тоглогчдын жагсаалт уртсаар

Мармош дербид оролцох боломжгүй болсон цорын ганц тоглогч биш юм. Абдукодир Хусанөв Узбекистаны шигшээ багт хөлний булчингийн гэмтлээс болж оролцож чадаагүй бол Жон Стоунс Английн шигшээ багийн Андорра болон Сербитэй хийх тоглолтуудаас татгалзсан байна.

Мөн Рико Льюис, Нико О’Рейли нар Английн 21 хүртэлх насны шигшээгийн бүрэлдэхүүнд багтсангүй. Харин зуны наймаагаар элссэн Раян Айт-Нури Алжирын шигшээд дуудагдсан ч тоглолтод оролцож чадаагүй юм.

Эх сурвалж: 101 Great Goals

What do you think?

Премьер лигийн хамгийн хурдан тоглогчид ямар тоглогчид бэ?

Премьер лигийн хамгийн хурдан тоглогчид ямар тоглогчид бэ?

Ангараг гаригийн чулуулгаас эртний амьдралын ул мөр илрүүлсэн гэв

Ангараг гаригийн чулуулгаас эртний амьдралын ул мөр илрүүлсэн гэв