“Dynamite” видео хоёр тэрбум үзэлттэй боллоо
BTS хамтлагийн “Dynamite” дууны клип YouTube дээр хоёр тэрбум үзэлттэй болж, K-pop урлагийн түүхэнд шинэ хуудас нээлээ. 2020 оны 8-р сарын 20-нд цацагдсан энэхүү өнгөлөг, эрч хүчтэй бичлэг нь RM, V, Suga, Jimin, Jung Kook, Jin, j-hope нарын бүжгийн үзүүлбэрийг харуулсан бөгөөд тэдний анхны англи хэл дээрх сингл бүтээл юм.
“Dynamite” нь гарсан даруйдаа дэлхийн хөгжмийн чартуудыг эзэгнэж, 2020 оны 9-р сарын 5-нд Billboard Hot 100 жагсаалтад №1 байрт бичигдсэн. Мөн 2021 оны Грэммийн шагналд шилдэг поп дуэт/хамтлагийн номинацид нэр дэвшиж, 2024 оны 5-р сард RIAA-аас тав дахин Платинум гэрчилгээ хүртсэн.
BTS хамтлаг одоогоор нийт найман видео нь YouTube дээр нэг тэрбум гаруй үзэлттэй болсон. Үүнд:
- “Boy With Luv” (Halsey-тэй хамт) — 1.8 тэрбум үзэлт
- “DNA” — 1.6 тэрбум
- Steve Aoki-ийн “MIC Drop” ремикс — 1.5 тэрбум
- “Idol”, “Fake Love” — тус бүр 1.3 тэрбум
- “Butter”, “Blood Sweat & Tears” — тус бүр 1 тэрбум үзэлттэй байна.
Сүүлийн үед хамтлагийн бүх гишүүд Өмнөд Солонгосын цэргийн албаа хааж дуусгасан бөгөөд 2026 оны хавар шинэ цомог гаргахаар төлөвлөж байгаагаа албан ёсоор зарласан. Тэд 2023 оны 7-р сараас хамтдаа шинэ уран бүтээл дээр ажиллаж эхэлсэн ба энэхүү цомог нь бүх гишүүдийн бодол, сэтгэл, туршлагыг илэрхийлэх онцгой бүтээл болох гэнэ.
Шинэ цомгийн дараа BTS дэлхий дахиныг хамарсан аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт байгаа фенүүдтэйгээ дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байна.
“Dynamite”-ийг дахин үзэж, BTS-ийн эрч хүчтэй ертөнцөд хамтдаа нэгдэцгээе!
Эх сурвалж: Billboard – BTS’ ‘Dynamite’ Becomes First Group Video to Reach 2 Billion Views on YouTube