Жон Ленноныг хөнөөсөн Марк Дэвид Чапманы өршөөлийн хүсэлтийг 14 дэх удаагаа татгалзлаа
Алдарт хөгжмийн зүтгэлтэн Жон Ленноныг хөнөөсөн Марк Дэвид Чапман өршөөлөөр суллагдах 14 дэх удаагийн хүсэлт нь дахин татгалзагдлаа. Нью-Йорк мужийн Шорон, Нийгмийн Хяналтын Газрын мэдээлснээр, Чапман 2023 оны 8-р сарын 27-нд өршөөлийн хүсэлтээ гаргасан ч хүлээн зөвшөөрөгдөөгүй байна. Тэрээр 20 жилээс бүх насаар хоригдох ял эдэлж байгаа бөгөөд дараагийн өршөөлийн сонсгол 2027 оны 2-р сард болох юм.
2020 оны өршөөлийн сонсголын үеэр Чапман Ленноныг буудсан явдалдаа гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, өөрийгөө үхлийн ял авах ёстой гэж үздэгээ хэлжээ. Тэрээр Ленноныг “Маш алдартай байсан учраас” алсан хэмээн тайлбарлаж, өөрийгөө “Маш их хувиа хичээсэн” хүн байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2022 онд ч мөн адил хүний амь насыг үл тоомсорлосон гэдгээ дахин илэрхийлсэн байна.
Жон Леннон 1980 оны 12-р сарын 8-нд Нью-Йорк хотын The Dakota орон сууцандаа эхнэр Ёко Онотой хамт буцаж ирэх үедээ Чапманд буудуулан амиа алдсан. Хэрэг үйлдсэнийхээ дараа Чапман J.D. Salinger-ийн The Catcher in the Rye ном уншиж суусан бөгөөд удалгүй 72-р гудамжинд баривчлагдсан юм.
Түүнчлэн Beatles хамтлагийн шүтэн бишрэгчид энэ намар дахин гаргах гэж буй Anthology цуглуулгыг тэсэн ядан хүлээж байна. Уг цуглуулга нь 1995 онд гарсан телевизийн цувралын шинэчилсэн хувилбар бөгөөд Disney+ платформоор дамжуулан гарах ба Anthology ном ч шинэчлэгдэн хэвлэгдэх юм.
Эх сурвалж: Billboard