in

OpenAI ба Элон Маск хоёрын зөрчил хурцдав: Сэм Алтман Шивон Зилисийн зурвасуудыг нэхэмжилжээ

OpenAI ба Элон Маскийн маргаан улам сонирхолтой болж байна.

OpenAI ба Элон Маск хоёрын зөрчил хурцдав: Сэм Алтман Шивон Зилисийн зурвасуудыг нэхэмжилжээ

Элон Маск vs Сэм Олтман: Хиймэл оюун ухааны дайн улам ширүүсэж байна

OpenAI болон түүний захирал Сэм Олтманы эсрэг Элон Маскын эхлүүлсэн шүүхийн маргаан улам хурцдаж, тэдний хувийн болон бизнесийн харилцаа хуулийн томоохон сөргөлдөөн болон хувирлаа.

Анх Элон Маск OpenAI-г ашгийн бус байгууллага гэж үзэн хэдэн арван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байжээ. Гэвч тэрээр тус байгууллага чиглэлээ өөрчилж, ашгийн төлөө компани болсон гэж үзэн 2023 онд шүүхэд хандсан юм. Харин Олтманы зүгээс Маск өөрөө ч мөн адил OpenAI-г ашгийн төлөө болгох санал дэвшүүлж байсан гэж мэдэгдсэн байна.

Харилцаа улам түгшүүртэй болж, энэ долоо хоногт Олтманы хуулийн баг Масктай ойр хүмүүс болох Шивон Зилис болон Жаред Бирчалл нарыг шүүхэд дуудах хүсэлт гаргав. Зилис нь Neuralink компанийн гүйцэтгэх захирал бөгөөд Масктай хамт дөрвөн хүүхэдтэй болсон. Тэд 2016 онд OpenAI-д ажиллаж байхдаа танилцсан түүхтэй. Харин Бирчалл нь Маскын хөрөнгийг удирддаг Excession компанийг тэргүүлдэг бөгөөд Neuralink-ийн удирдлагад мөн багтдаг, үнэнч зөвлөх гэж тооцогддог хүн юм.

Олтманы өмгөөлөгчдийн үзэж буйгаар, Зилис OpenAI-ийн 2017 оны бүтцийн өөрчлөлттэй холбоотой чухал хэлэлцүүлгийн дундын зуучлагч байсан бөгөөд энэ нь хэргийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Иймээс тэд Калифорнийн шүүхээс Зилис болон Бирчалл нарыг 72 цагийн дотор хамааралтай текст мессеж, имэйлүүдийг гаргаж өгөхийг шаардсан байна. Хэрэв энэ хугацаанд баримтуудыг ирүүлж амжихгүй бол тэднээс урьдчилсан мэдүүлэг авах шаардлагатай болох аж.

Маскийн өмгөөлөгчид энэхүү шаардлагыг эсэргүүцэж, “нэг асуудлаар хоёр удаа мэдүүлэг өгөхийг албадах ёсгүй” гэж мэдэгдсэн бөгөөд хэрэв шаардсан харилцааг хугацаанд нь гаргаж чадахгүй бол мэдүүлгийн товыг өөрчлөхийг санал болгожээ.

Энэ бол зөвхөн хуулийн маргаан бус, хоёр технологийн тэргүүний олон жилийн зөрчил, итгэл алдалтаас үүдэлтэй гүнзгий тэмцэл. Тэдний харилцаа нэгэн цагт нягт байсан ч сүүлийн жилүүдэд эрс муудсан бөгөөд Маск OpenAI-г үүсгэн байгуулсан ч өнөөдөр тэрбум ам.долларын үнэлгээтэй болсон тус байгууллагыг хянах эрхгүй болсон нь түүнийг ийн эсэргүүцэхэд хүргэсэн байж болзошгүй.

Саяхан Маск Apple болон OpenAI-г хамтран хиймэл оюун ухааны зах зээлд өрсөлдөөнийг хязгаарласан гэж буруутган дахин шүүхэд хандсан. Тэрбээр iPhone-д ChatGPT-г нэгтгэсэн нь хэрэглэгчдийг өөрийн үүсгэсэн Grok AI-г ашиглах боломжгүй болгож байна гэж үзжээ. Харин OpenAI энэ бүхнийг “Маскын дарамт шахалтын үргэлжлэл” хэмээн тайлбарласан юм.

Маргаан хэрхэн төгсөх нь одоогоор тодорхойгүй ч, нэг зүйл тодорхой, хиймэл оюун ухааныг тойрсон энэ ширүүн тулаан эргээд Маск, Олтман хоёрын хэнд нь ч амаргүй тусах бололтой.

Эх сурвалж: Gizmodo

What do you think?

Канело vs Кроуфорд тулааны таамаглал

Канело vs Кроуфорд тулааны таамаглал

F-16 сөнөөгч онгоцтой өрсөлдөх чадвартай 5 сөнөөгч онгоц

F-16 сөнөөгч онгоцтой өрсөлдөх чадвартай 5 сөнөөгч онгоц