in ,

EFL цом: Хуго Экитикэгийн улаан карт ба Премьер лигийн дүрэм

Ливерпүүл Саутгемптоныг хожсоноор EFL цомын дөрөвдүгээр шатанд шалгарсан ч довтлогч Хуго Экитикэ улаан карт аван талбайгаас хөөгдсөн юм.

EFL цом: Хуго Экитикэгийн улаан карт ба Премьер лигийн дүрэм

Экитикегийн ялалт авчирсан гоол улаан хуудсаар дууслаа

Хьюго Экитикегийн гоол Ливерпүүлийг EFL цомын дараагийн шатанд шалгарахад хөтөлсөн ч, тэрээр улаан хуудас авснаар баярт мөч нь удаан үргэлжилсэнгүй.

85 дахь минутад Федерико Кьезагийн дамжуулалтаас гоол оруулж, багтаа ялалт авчирсан Экитикэ баяраа хэтрүүлэн тэмдэглэсний улмаас хоёр дахь шар хуудас авч, талбайгаас хөөгдсөн юм. Тэрбээр сэлгээгээр орж ирээд ердөө найман минутын дараа бөмбөгийг хол цохисон нь анхны шар хуудасны шалтгаан болсон байна.

Hugo Ekitike red card for the first time Liverpool vs Southampton #football

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

Ливерпүүлын шинэ довтлогчийн тоглолтод оролцох эрх хасагдсан нь Премьер лигийн Кристал Паластай хийх тоглолтыг алдах шалтгаан боллоо. Премьер лигийн дүрмийн дагуу түүний хориг бүх дотоодын тэмцээнд хамаарах учраас энэ тоглолтод оролцох боломжгүй юм.

Тоглолтын дараах ярилцлагад Ливерпүүлын дасгалжуулагч Арне Слот энэ явдлыг “Тэнэг үйлдэл” хэмээн тодорхойлсон. Тэрбээр “Та сэтгэл хөдлөлөө хянаж сурах хэрэгтэй. Цамц тайлж баярласан нь багт үнэтэй туслаа” хэмээн хатуу байр суурь илэрхийлсэн байна.

Экитикэ өөрийн Инстаграм сторидоо:

“Гэртээ хийсэн анхны тоглолтод багтаа ялалт авчрахад тусалсандаа баяртай байсан ч, сэтгэл хөдлөл намайг дийлсэн. ‘Улаан гэр бүлийнхэндээ’ уучлалт хүсье” хэмээн бичжээ.

Экитикэ Реймсийн академиас хөлбөмбөгийн карьераа эхлүүлж, Вейле, ПСЖ, Франкфурт зэрэг клубүүдэд тоглож байсан туршлагатай. Тэрбээр өнгөрсөн улиралд Франкфуртад 48 тоглолтод 22 гоол, 12 дамжуулалт өгсөн амжилттай улирлыг үдсэн бөгөөд Ливерпүүлд ирснээсээ хойш бүх тэмцээнд таван гоол оруулаад байна.

Эх сурвалж: 101GreatGoals.com

What do you think?

Хиймэл оюун ухаантай ажиллах нь хүмүүсийг хуурч мэхлэх магадлалыг нэмэгдүүлдэг

Хиймэл оюун ухаантай ажиллах нь хүмүүсийг хуурч мэхлэх магадлалыг нэмэгдүүлдэг

Улирлын анхны Эль Класико хэзээ болох вэ? Реал Мадрид, Барселона хоёр аравдугаар сард хоорондоо тоглоно

Улирлын анхны Эль Класико хэзээ болох вэ? Реал Мадрид, Барселона хоёр аравдугаар сард хоорондоо тоглоно