in

Виргогийн бөөгнөрөл рүү хоёр галактик секундэд 547 миль буюу 882 км хурдтай татагдаж байна

Хэргийн эзэд нэгнээсээ тусдаа биш, тэдний хооронд “Гүүр” бий.

Виргогийн бөөгнөрөл рүү хоёр галактик секундэд 547 миль буюу 882 км хурдтай татагдаж байна

Галактикийн хооронд үүссэн асар том устөрөгчийн гүүр илэрлээ

Хоёр галактик Виргогийн кластер руу секундэд 880 км хурдаар татагдаж буй энэ үед, одон орон судлаачид тэдгээрийн хооронд үүссэн устөрөгчийн хийн аварга гүүрийг илрүүлжээ. Энэ нь манай Сүүн зам галактик болон Магелланы үүлсийн хоорондын харилцааг илүү гүнзгий ойлгоход тусалж мэдэхээр байна.

NGC 4532 болон DDO 137 хэмээх эдгээр хоёр галактик нь Дэлхийгээс 53 сая гэрлийн жилийн зайд орших ба Вирго кластер руу тэмүүлэх үедээ халуун хийн үүлсээр нэвтэлж, нийт 1.6 сая гэрлийн жилийн урттай хийн сүүл үүсгэсэн байна. Энэ үзэгдэл нь рам даралтын /Рам даралт – Галактик нь сансрын халуун хийн орчноор нэвтрэх үедээ мэдэрдэг, хий салхилах мэт даралт ба эсэргүүцэл. Энэ нь галактикийн хийг “үлээж”, сүүл хэлбэртэй бүтэц үүсгэдэг/ улмаас үүсдэг ба галактикуудын урд хэсгийн хийг халааж, сүүл хэлбэрээр салгах замаар илэрдэг.

Уг сүүлийг анх Пуэрто Рикогийн Аресибо радио телескопоор илрүүлж байсан бол саяхан Австралийн ASKAP радио телескопоор хийсэн шинэ судалгаагаар эдгээр галактикийн хооронд 185,000 гэрлийн жилийн урттай, асар том саармаг устөрөгчийн гүүр байгааг тогтоожээ. Мөн энэ гүүрийг дагасан нэмэлт хийн үүлс болон таталцлын сүүлтэй холбогдсон бүтэцүүд ч илэрсэн байна.

Таталцал, рам даралт, хийн урсгал

Судалгааг Баруун Австралийн их сургуулийн Олон улсын радио одон орон судлалын төвийн доктор Листэр Стэйвли-Смит удирдсан бөгөөд тэрээр:

“Бидний загварчлалаас харахад галактикуудын хоорондын таталцлын хүч, Вирго кластерийн халуун хийн нөлөө хоёр хосолсноор хийн гүүр болон сүүл үүсэх нөхцлийг бүрдүүлжээ” хэмээн тайлбарласан байна.

Сонирхолтой нь, галактикуудын хоорондох энэ гүүр нь манай Сүүн замын дэргэд орших Магелланы үүлсийн хооронд үүссэн саармаг устөрөгчийн урсгалтай төстэй юм. 163,000 болон 200,000 гэрлийн жилийн зайд орших эдгээр жижиг галактик Сүүн замыг хүрээлэх халуун хийн бүсээр дамжин эргэлддэг бөгөөд тэдгээрийн хооронд ч мөн ижил гүүрэн холбоо ажиглагддаг. Магелланы урсгалд од шинээр үүсэж байгааг ч нотолжээ.

Орчлон ертөнц дэх хийн гүүрийн үүрэг

“Ийм хийн гүүрүүд нь зөвхөн галактик хоорондын харилцан үйлчлэлийг илтгэх төдий бус, од үүсэх голомтуудын нэг хэлбэр юм. Тэд галактикийн хийн дахин хуваарилалт, хөгжлийн чиг хандлага, од үүсэх түүхийг ойлгоход чухал үүрэгтэй” хэмээн доктор Стэйвли-Смит нэмж дурджээ.

NGC 4532 болон DDO 137-ыг хамарсан энэхүү судалгаа нь ASKAP телескопын WALLABY (Widefield ASKAP L-Band Legacy All-sky Survey) хэмээх судалгааны эхний шатны нэг хэсэг бөгөөд галактикийн хийн бүтэц, таталцлын болон даралтын хүчний нөлөөг дэлхий дахинаа илүү сайн ойлгоход чиглэгдэж байна.

Энэхүү судалгааны үр дүн 2025 оны 9-р сарын 23-нд Monthly Notices of the Royal Astronomical Society сэтгүүлд нийтлэгдсэн болно.

Эх сурвалж: 🔗 space.com

What do you think?

Винс Картерын Олимпын “Үхлийн тохолт” 25 жилийн дараа ч домогт мөч хэвээр байна

Винс Картерын Олимпын “Үхлийн тохолт” 25 жилийн дараа ч домогт мөч хэвээр байна

Эберечи Эзэ: Арсеналын төлөөх анхны гоол үнэхээр онцгой байсан

Эберечи Эзэ: Арсеналын төлөөх анхны гоол үнэхээр онцгой байсан