in ,

Эртний мумиуд орчин үеийн хүмүүстэй генетикийн холбоогүй болох нь тогтоогджээ

Эртний мумиуд орчин үеийн хүмүүстэй генетикийн холбоогүй болох нь тогтоогджээ

Такаркоригийн хадны нөмөр дороос олдсон хоёр эмэгтэй муми хүний хувьслын шинэ салбарыг нээж байна

Өнөөдөр бидний мэдэх Сахарын цөл хэдэн мянган жилийн өмнө ногоон, амьдрал бялхсан саванна байжээ. Олон нуур, намаг, ой шугуйтай энэ өргөн уудам нутагт нэгэн нууцлаг хүний бүлэг амьдарч байсан нь саяхан илэрсэн археогенетикийн судалгаагаар батлагдаж байна. Тэд бидний мэдэх орчин үеийн ямар ч хүний ДНХ-тай тохирохгүй, огт өөр угсаа гаралтай байжээ.

Макс Планкийн Хүрээлэнгийн археогенетикч Нада Салемийн ахалсан судалгааны баг Ливийн баруун өмнөд хэсэгт орших Такаркоригийн хадны нөмөрт 7,000 жилийн настай хоёр эмэгтэй муми илрүүлсэн бөгөөд тэдний генетикийн мэдээлэл нь эрдэмтдийг алмайруулжээ.

Судалгааны үр дүнгээс харахад тэдгээр мумиуд нь Сахарын цаадах Африк тивийн оршин суугчдаас хэтэрхий өөр байсан бөгөөд бидний мэдэх аль ч орчин үеийн хүн амын бүлэгт хамааралгүй шинэ төрлийн Хойд Африкийн угсаа байв. Энэхүү генетикийн шугам нь ойролцоогоор 14,800 жилийн өмнө бусдаас тусгаарлагдан салж, мянга мянган жилийн турш өөрийнхөөрөө хувьссан ажээ.

Нүүдэл биш, соёлын нөлөөллөөр хөгжсөн эртний нийгэм

Ихэнх эрдэмтэд газар тариалан, мал аж ахуй зэрэг амьдралын чухал ур чадваруудыг хүн төрөлхтөн алс газраас нүүдэллэн ирсэн бүлгүүдээр дамжуулан эзэмшдэг байсан гэж үздэг. Гэвч Такаркоригийн мумиудын түүх үүнийг няцааж байна. Тэд мал маллах арга барилыг хэн нэгнээс заалгаж биш, харин соёлын нөлөө буюу өнөөгийн TikTok, Instagram шиг мэдээ, туршлага солилцох замаар өөрсдөө суралцсан байжээ. Өөрөөр хэлбэл, нүүдэллэн ирсэн шинэ хүмүүс тэдэнд өөрчлөлт тулгаагүй, харин тэд өөрсдийнхөөрөө хөгжиж, бусадтай харилцан суралцаж байв.

Морогкогийн Тафоральтын анчидтай холбоотой шинэ бүлэг

Такаркоригийн эмэгтэй мумиудын ДНХ нь Морогкод орших Тафоральтын агуйн эртний анчдын генетикийн мэдээлэлтэй ижил төстэй байжээ. Эдгээр хоёр бүлгийн нийтлэг онцлог нь Неандертал хүмүүсийн ДНХ маш бага агуулах бөгөөд энэ нь тухайн цаг үеийн Сахарын цаадах Африкийн хүмүүсээс ч бага хэмжээтэй байв. Гэвч орчин үеийн Африк гаралтай хүмүүсээс арай илүү байсан нь сонирхолтой.

Газарзүйн саад тотгор гентэй тусгаарлагдахад хүргэжээ

Энэхүү генетикийн тусгаарлалт нь байгалийн хүчин зүйлтэй холбоотой байж болзошгүй. Ногоон Сахар нь энгийн тэгш тал газар биш, харин нуур, ой мод, уул, элсэн цөл зэрэг газарзүйн олон янзын элементүүд хавсарч оршдог байв. Энэ нь тухайн бүс нутгийн хүмүүсийг бусад бүлгээс удаан хугацаанд тусгаарлаж, өөрийн гэсэн генетикийн салбар үүсэх нөхцөл бүрдүүлжээ.

Эх сурвалж: vice.com

What do you think?

CLA гэж юу вэ? Дэлхийн шилдэг тамирчдын амжилтын ард нуугдаж буй хувьсгалт дасгалжуулалтын арга барил

CLA гэж юу вэ? Дэлхийн шилдэг тамирчдын амжилтын ард нуугдаж буй хувьсгалт дасгалжуулалтын арга барил

Сошиал медиагаас завсарлага авахад тархинд юу тохиолддог вэ?

Сошиал медиагаас завсарлага авахад тархинд юу тохиолддог вэ?