Оросын шинэ Geran-3 дрон: Цахим дайралтад тэсвэртэй, реактив хөдөлгүүртэй зэвсэг
ОХУ нь Украйн-ны агаарын хамгаалалтаас зайлсхийх зорилгоор шинэ төрлийн дрон хөөргөлөө. Geran-3 гэх энэхүү реактив хөдөлгүүртэй дрон нь илүү хурдтай, маневрлах чадвартайгаас гадна цахим дайралтад тэсвэртэй байдлаараа онцлогтой. Украин ч мөн дрон эсэргүүцэх технологио сайжруулсаар байгаа ч энэ шинэ загвар агаарын тулаанд шинэ сорилт болж байна.
Хямд өртөгтэй, өндөр үр ашигтай зэвсэг
Орос, Украин хоёр хоёулаа дрон технологийг идэвхтэй ашиглаж байгаа бөгөөд Орос улс үнэтэй пуужингийн оронд хямд өртөгтэй дронуудыг сонгож буй. Geran-3 нь Ираны Shahed-238 загварыг шинэчилсэн хувилбар бөгөөд 3.5 метр урт, 2.4 метр далавчтай, 90 кг дэлбэрэх толгойтой. 1000 км зайд, 6 цаг хүртэл нисэж чадна.

Цахим дайны эсрэг дархлаатай
Geran-3 нь хиймэл дагуулын дохио саатуулах бүсийг танин тойрч гарах чадвартай, иймээс Украины цахим хамгаалалт түүнд төдийлөн нөлөөлж чадахгүй. Turbojet хөдөлгүүр нь 370 км/цаг хүртэл хурдлах боломжтой ба Украины хуучин сэнстэй онгоцнуудаар устгах нь илүү төвөгтэй болж байна.
Олон улсын эд ангиудтай дрон
Оросын энэ дроны бүрэлдэхүүн хэсгүүдийг задлан шинжлэхэд Их Британи, Герман, Швейцарь, АНУ зэрэг барууны орнуудаас гаралтай эд ангиуд илэрсэн боловч тэдгээрийн олонх нь Хятадад үйлдвэрлэгдсэн байжээ.
Украин: “Бид хариу арга хэмжээгээ зогсоохгүй”
Украин улс эсэргүүцлийнхээ хүрээнд дрон таслагч систем, өөрийн дронуудаа ашиглан хамгаалалтаа улам боловсронгуй болгож байгаа аж. Ерөнхийлөгчийн орлогч Павло Палиса “Дайсан хөгжиж байгаа ч бид зогсохгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: SlashGear