in

Санчирын Энселад дагуулын 17 жилийн өмнөх мэдээллээс амьдралыг тэтгэх шинж чанартай шинэ молекулууд илрүүлжээ

Энэхүү нээлт нь мөсөн гадаргуутай Энселад дагуул дээр амьдрал орших боломжтой гэх таамаглалыг улам бүр баталж байна.

Санчирын Энселад дагуулын 17 жилийн өмнөх мэдээллээс амьдралыг тэтгэх шинж чанартай шинэ молекулууд илрүүлжээ

Энцеладусын мөсөн шүршүүрээс амьдралыг тэтгэх шинжтэй молекулууд илэрлээ

Санчир гаригийн жижиг дагуул Энцеладусын өмнөд туйл бол идэвхтэй, амьдралын магадлалыг агуулсан бүс юм. Энэ хэсэгт гадаргын доорх далай дөрвөн том хагарлаар дамжин усны шүршүүр мэт сансарт хэдэн зуун километрийн өндөрт цацагддаг.

Кассини сансрын хөлөг энэ мөсөн шүршүүрийг 2008 онд шууд нэвтэлж, өөртөө суурилуулсан сансрын тоосны анализатор (CDA) төхөөрөмжөөр эдгээр хэсгүүдийг шинжилсэн юм. Тухайн үед шууд үр дүн гараагүй ч 17 жилийн дараа судлаачид дахин тайлан задлан уншиж, өмнө нь анзаарагдаагүй байсан амьдралын үндэс болохуйц органик молекулуудыг илрүүллээ.

Амьдралыг үүсгэх гинжин урвалын эхлэл үү?

Энэхүү судалгаа нь шинжлэх ухааны нэр хүндтэй “Nature Astronomy” сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд шинээр илэрсэн молекулууд нь Дэлхий дээрх амьдралын үүслийн суурь болсон химийн урвалын сүлжээтэй төстэй болохыг тогтоожээ.

Судалгааны ахлагч, Берлиний Чөлөөт Их Сургуулийн эрдэмтэн Нозайр Хаважа Европын Сансрын Агентлагийн (ESA) хэвлэлийн мэдээнд, “Эдгээр молекулууд нь биологийн ач холбогдол бүхий бодисууд үүсэх олон боломжит замыг илтгэж байгаа нь Энцеладусыг амьдрах боломжтой орчин хэмээн үзэхэд хүчтэй нотолгоо болж байна” хэмээн дурджээ.

Доорх далайн нууц

Энцеладусын мөсөн гадаргын доорх далай 2014 онд анх батлагдсанаас хойш астро-биологичдын гол сонирхлыг татсаар ирсэн. Ус нь амьдралын үндэс хэмээн үздэг тул ийм хэмжээний далай агуулсан биет дээр амьдралыг үүсгэх молекулууд орших магадлал өндөр байдаг.

Кассини хөлөг 2004-2017 оны хооронд Санчирыг тойрон судалгаа хийж, олон төрлийн органик нэгдлүүд, тэдгээрийн дотор фосфор, амин хүчил үүсэхэд шаардлагатай урьдач бодисуудыг илрүүлсэн. Эдгээр нь гол төлөв Энцеладусын шүршүүрээс гаралтай мөсөн хэсгүүдээр бүрэлддэг E цагирагт оршиж байжээ.

Гэвч энэ цагираг дахь мөсөн хэлтэрхийнүүд хэдэн зуун жилийн настай байж болзошгүй бөгөөд энэ хугацаанд химийн ул мөр бүдгэрэх эрсдэлтэй. Тиймээс судлаачид илүү “шинэ” эх үүсвэр болох шууд шүршүүрт анхаарлаа төвлөрүүлжээ.

Илүү хурднаас нуугдсан дохио

Шинэ молекулуудыг илрүүлэхэд тус болсон гол хүчин зүйл нь Кассини хөлөг шүршүүрт ойртон нисэж, мөсөн хэсгүүдийг 18 км/сек хурдтай мөргөсөн явдал байв. Хурд их байх тусам усны бөөгнөрөл багасч, өмнө нь “нугдарсан” байж болох жижиг органик молекулуудыг илрүүлэх боломж нэмэгддэг.

Энэхүү шинжилгээгээр тэд зөвхөн шинэ молекулуудаар зогсохгүй, өмнө нь E цагирагт илэрсэн нэгдлүүд ч мөн адил Энцеладусын гүнээс шууд гарсан болохыг баталжээ. Ингэснээр зарим эрдэмтдийн таамаглаж байсан “цөмийн цацрагийн нөлөөгөөр үүссэн байж болзошгүй” гэх үзлийг няцааж байна.

Цаашдын алхмууд

Эдгээр шинжлэх ухааны ололт нь Энцеладус дээр амьдрал орших боломжийг улам бүр бэхжүүлж байгаа ч, энэхүү мөсөн дагуул үнэхээр амьдралыг дэмжиж чадах уу гэдэгт эцсийн хариулт өгөх хүртэл олон даалгавар, туршилт шаардлагатай хэвээр байна.

ESA одоогоор Энцеладусыг дахин судлах шинэ сансрын хөтөлбөрийг эхлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ удаад зөвхөн ус, молекул бус, гадаргын амьдралын ул мөрийг илрүүлэх зорилготой юм.

Хаважа хэлэхдээ, “Хэрэв бид Энцеладус дээр амьдрал илрүүлж чадахгүй байсан ч гэсэн энэ нь өөрөө маш чухал асуултыг нээж өгнө. Яагаад ийм тохиромжтой орчинд ч амьдрал үүсээгүй вэ?” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: 🔗 Gizmodo

What do you think?

Mirage 2000 сөнөөгч онгоцыг хаана бүтээж, үйлдвэрлэсэн бэ?

Mirage 2000 сөнөөгч онгоцыг хаана бүтээж, үйлдвэрлэсэн бэ?

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд кино ертөнцөд шуугиан дэгдээж байна

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд кино ертөнцөд шуугиан дэгдээж байна