Bad Bunny Super Bowl-ийн тайзнаа: Трампын зөвлөхийн шүүмжлэл маргаан дагуулж байна
2026 оны Super Bowl-ийн Halftime Show-д алдарт дуучин Bad Bunny оролцохоор болсон талаар мэдээлэл цацагдсанаас хойш гурав хоногийн дараа Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын менежер асан, Homeland Security-ийн одоогийн зөвлөх Кори Левандовски анхааруулга өгч, уг шийдвэрийг эрс шүүмжиллээ.
CONFIRMED: ICE will be active and on-site at Bad Bunny’s Super Bowl performance.
— Benny Johnson (@bennyjohnson) October 1, 2025
Trump Advisor Corey Lewandowski warns: there’s no place ICE won’t go to remove criminal aliens from the US, even the Super Bowl:
"There is nowhere you can provide safe haven to people who are in… pic.twitter.com/kfKlGcuR7Q
2025 оны 10-р сарын 1-нд “The Benny Show” нэвтрүүлэгт оролцсон Левандовски, 2026 оны 2-р сарын 8-нд Калифорни мужийн Санта Клара хотод болох Super Bowl-ийн үеэр Цагаачлал, гаалийн хэрэг эрхлэх газрын (ICE) ажилтнууд байх эсэх талаар асуухад:
“Энэ улсад хууль бусаар оршин суух ямар ч газар аюулгүй биш. Super Bowl ч ялгаагүй. Бид хууль бус оршин суугчдыг илрүүлж, саатуулж, улсаас гаргах болно” хэмээн мэдэгдэв.
Тэрээр энэ нь одоогийн засаг захиргааны хатуу бодлого гэдгийг онцолж, “Бид америкчуудыг хуваах биш, нэгтгэх ёстой. Харин Америкийг үзэн яддаг хүнээр Halftime Show-г төлөөлүүлэх нь ичгүүртэй хэрэг” хэмээн Roc Nation-ы сонголтыг шүүмжилсэн байна.
Bad Bunny нь АНУ-ын харьяа нутаг болох Пуэрто Рико-гоос гаралтай. Тэрээр өмнө нь АНУ-д аялан тоглолт хийхээс татгалзаж байсан бөгөөд үүний шалтгаан нь ICE-ийн албаныхан түүний үзэгчдийг онилж болзошгүй гэсэн болгоомжлол байсан хэмээн мэдэгдэж байжээ.
Тэрбээр тухайн үед “АНУ-д зөвхөн нэг удаа тоглолт хийхээр шийдсэн” гэж бичиж байсан юм.
estuve pensando en estos días, y luego de hablarlo con mi equipo, creo que haré una sola fecha en Estados Unidos.
— Benito Antonio (@sanbenito) September 29, 2025
Хэдийгээр зарим улс төрчид түүний оролцоог шүүмжилж буй ч Bad Bunny олон жилийн турш АНУ-д амжилттай тоглолтууд хийж, латин гаралтай америкчуудтай гүн холбоотой гэдгээ илэрхийлсээр ирсэн.
Эх сурвалж: Billboard