in

Mirage 2000 сөнөөгч онгоцыг хаана бүтээж, үйлдвэрлэсэн бэ?

Mirage 2000 сөнөөгч онгоцыг хаана бүтээж, үйлдвэрлэсэн бэ?

Mirage 2000: Францын агаарын хүчний шилдэг сөнөөгч онгоц

Францын нэрт Dassault Aviation компаниас үйлдвэрлэсэн Mirage 2000 сөнөөгч онгоц нь дэлхийн олон улсын агаарын хүчний үндсэн бүрэлдэхүүнд багтаж байна. Хэмжээний хувьд жижиг боловч өндөр үр ашигтай энэхүү сөнөөгч онгоц нь 1977 онд Dassault-ийн Saint Cloud дахь төвд анх бүтээж эхэлжээ. Уг төвд инженерийн оффис, туршилтын лаборатори, жижиг цехүүд байрладаг байсан бол онгоцны их биеийг Argenteuil хотод, эцсийн угсралтыг Mérignac дахь үйлдвэрт хийдэг байв.

Mirage 2000 нь анхны захиалга өгснөөс ердөө хоёр сарын дараа анхны нислэгээ амжилттай хийсэн. Dassault-ийн өмнөх загвар болох Mirage III-г орлох зорилгоор бүтээгдсэн энэхүү шинэ үеийн онгоц нь хурд, маневрлах чадвараараа онцгойрч байв. Mach 2-оос дээш хурдтай нисэж, зэвсэгтэй үед ч өндөр өнцгөөр нисэх чадвартай байснаар олон улсын зах зээлд ихээхэн эрэлттэй болж, Бразил, Грек, Перу зэрэг улсуудад экспортлогдсон байна.

Mirage 2000-аас Rafale хүртэл

Mirage 2000 онгоц нь нэг болон хоёр суудалтай хувилбартайгаар үйлдвэрлэгдэж, 14 метр урт, 9 метр далавчтай байв. Нэг суудалтай загвар нь хоёр ширхэг 30 мм-ийн их буутай бөгөөд зургаан ширхэг MICA төрлийн Mach 4 хурдтай агаар-агаар пуужинг тээвэрлэх боломжтой. Эдгээр нь ойрын болон холын зайн байг оновчтой онох чадвартай. Үүргээ амжилттай биелүүлж ирсэн Mirage 2000-ийн үйлдвэрлэлийг Dassault компани одоо зогсоох төлөвтэй байгаа юм.

Түүний залгамж халаа болох Rafale сөнөөгч онгоц нь Францын агаарын болон сансрын хүчний үндсэн онгоц болон хувирч, дэлхийн хамгийн хүчирхэг сөнөөгч онгоцнуудын нэгээр нэрлэгдэж байна. Rafale нь Тайван зэрэг орнуудын сонирхлыг татаж, хуучирсан зэвсэгт хүчнээ шинэчлэх хүрээнд боломжит сонголт болж байна.

Mirage 2000-ийн адил Rafale нь бага өндөрт үр дүнтэй нисэж, холын зайн байг онох чадвартай. Үүнээс гадна тагнуулын ажиллагаа, цөмийн зэвсгийн эсрэг хамгаалалт зэрэг олон төрлийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх өндөр чадвартай. Rafale-ийн дэвшилтэт электрон зэвсгийн систем нь ирээдүйд Францын цэрэг армийн гол тулгуур хэвээр үлдэхээр байна.

Эх сурвалж: SlashGear

What do you think?

The Batman II: Төлөвлөгөөний дагуу бол энэ амралтын өдөр нээлтээ хийх байсан

The Batman II: Төлөвлөгөөний дагуу бол энэ амралтын өдөр нээлтээ хийх байсан

Санчирын Энселад дагуулын 17 жилийн өмнөх мэдээллээс амьдралыг тэтгэх шинж чанартай шинэ молекулууд илрүүлжээ

Санчирын Энселад дагуулын 17 жилийн өмнөх мэдээллээс амьдралыг тэтгэх шинж чанартай шинэ молекулууд илрүүлжээ