Энтони Гордон: Ник Волтемад тоглолтынхоо ухаанаар Харри Кэйнийг санагдуулдаг
Ньюкасл Юнайтед-ийн довтлогч Энтони Гордон багийн шинэ тоглогч Ник Волтемадын тоглолтын хэв маягийг Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйнийхтэй адилтган үнэлжээ.
Волтемаде энэ оны наймдугаар сард 69 сая фунт стерлингийн (ойролцоогоор 330 тэрбум төгрөг) үнээр Ньюкаслд нэгдсэн бөгөөд энэ нь клубын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шилжилт байв. Түүнийг болон Йоан Виссагийн элсэлт нь Александр Исакыг Ливерпүүлд явсны дараах довтолгооны орон зайг нөхөх зорилготой байсан юм.
Түүнийг Штутгартаас авчирсан нь Германд багагүй маргаан дагуулсан. Байерн Мюнхений удирдах зөвлөлийн гишүүн Карл-Хайнц Румменигге “Штутгарт Ньюкасл шиг тэнэг багт ийм өндөр үнэ төлүүлж чадсанд баяр хүргэе” хэмээн ёжилж байв.
Гэвч Волтемаде шүүмжлэлд хариулт өгсөн бөгөөд тэрээр Ньюкаслд ирснээсээ хойш ердөө долоон тоглолтод дөрвөн гоол оруулж, гайхалтай эхлэл тавиад байна. Ноттингем Форестийг 2-0 гэсэн гоолын харьцаатай буулгаж авахад тэр пенальти цохилтоор гоолдож, Ньюкаслын түүхэнд анхны гурван удаагийн гэртээ хийсэн тоглолтдоо дараалан гоол оруулсан гурав дахь тоглогч болсон юм.
Тэд тоглолтыг quarterback шиг буюу тактиктай, довтолгоог удирддаг, багийн тархи шиг тоглодог
Гордон Волтемадын талбай дээрх шийдвэр, тоглолтын ухааныг Байерн болон Английн од Харри Кэйнийхтэй харьцуулжээ. Кэйн энэ улиралд Бундеслигийн аварга багийн төлөө 18 гоол оруулаад байгаа билээ.
“Тэдний тоглолтын хэв маяг үнэхээр төстэй. Тэд хөлбөмбөгийн quarterback шиг тоглодог, өөрөөр хэлбэл, тоглолтыг удирдаж, дамжуулалт, байрлалаар довтолгооны урсгалыг чиглүүлдэг. Тэд зөвхөн гоол хийхийг бус, боломжийг бүтээж өгдөг,” хэмээн Гордон Английн Уэльстэй хийх нөхөрсөг тоглолтын өмнө хэлжээ.
Тэрээр нэмж хэлэхдээ:
“Харригийн дамжуулалтууд сүүлийн жилүүдэд улам төгөлдөр болж, түүний тоглолтоос би ихийг сурдаг. Миний хэв маяг ийм төрлийн довтлогчтой хамгийн сайн зохицдог. Хамгаалагчид тэдэнтэй тулгарах үед би ар талд нь гүйж, орон зай гаргах боломжтой. Энэ нь надад маш их урам өгдөг” гэжээ.
Эх сурвалж: 101greatgoals.com


