Царайлаг гэмт хэрэгтэн залуугийн амьдралын түүх
2014 онд нэгэн хоригдлын зураг цахим орчинд тарж, дэлхийн сая сая хүний анхаарлыг татсан нь Жереми Мийкс гэх залуу байлаа. Түүнийг “Дэлхийн хамгийн царайлаг гэмт хэрэгтэн”, “Шоронгийн сайхан залуу” хэмээн нэрлэж, интернетийн шуугианы төвд аваачсан энэ зураг түүнд гэнэтийн алдрыг авчирсан ч, амьдралын жинхэнэ бэрхшээлүүдийг нь шийдэж чадаагүй байна.
Мийксийн зураг Стоктоны цагдаагийн газрын Фэйсбүүк хуудсанд нийтлэгдмэгц цахим ертөнцөд вирус мэт тархаж, хүмүүс түүний цэнхэр нүд, эршүүд төрхийг биширч байв. Тухайн үед тэрээр олон бууны хэргээр яллагдаж, 27 сарын хорих ял авч байв. Гэвч энэ “Алдар” нь түүнд загварын ертөнцөд хөл тавих шинэ боломжийг нээж өгсөн юм.

Шоронгоос гарсныхаа дараа Жереми Мийкс нэр хүндээ ашиглан загварын агентлагтай гэрээ байгуулж, алдарт дизайнеруудын тайзан дээр алхаж, кинонд тоглож, сая долларын гэрээнүүд байгуулжээ. Гэхдээ тэр сайхан төрх нь амьдралын бүх асуудлыг шийдэж чадаагүй гэдгийг хожим хуваалцсан байдаг.
2017 онд өгсөн анхны томоохон ярилцлагадаа тэрээр хүүхэд насныхаа хүнд сорилтуудын талаар нээлттэй ярьсан байдаг. “Би амьдралынхаа туршид ‘Чи үнэхээр царайлаг, хамгийн үзэсгэлэнтэй нүдтэй хүн’ гэж сонсож ирсэн. Гэхдээ энэ нь миний асуудлуудыг шийдэж чадаагүй. Миний аав шоронд байсан, ээж маань героин хэрэглэдэг байлаа. Би болон миний ах, эгч нар амьдралын хэцүү сорилтуудыг туулж өссөн” хэмээн тэрээр дурссан юм.
.jpg)
Одоогоор 41 настай тэрээр загварын ертөнцөд байр сууриа олж, олны танил болсон ч өнгөрсөн амьдралынхаа сургамжийг марталгүй урагшилсаар байна. Тэрээр “Model Citizen: The Autobiography of Jeremy Meeks” хэмээх ном бичиж, амьдралынхаа эргэн тойрон, хүнд үе, дахин боссон түүхээ хуваалцжээ. Уг ном нь уналтаас босох хүч, өөрчлөлт авчрах урам зоригийг олон хүнд өгч буй хэмээн үнэлэгдэж байна.

Эх сурвалж: UNILAD — Jeremy Meeks Now At 41