in ,

Golden Boy шагнал: Премьер лигийн 9 тоглогч нэр дэвшлээ

2024 онд уг нэр хүндтэй шагналыг Барселона клубийн Ламин Ямал хүртсэн байдаг.

Golden Boy шагнал: Премьер лигийн 9 тоглогч нэр дэвшлээ

Golden boy 2025: Премьер лигийн тоглогчид нэр дэвшжээ

Энэ жилийн Golden boy шагналд нэр дэвшсэн тоглогчдын жагсаалтад Премьер лигийн есөн тоглогч багтжээ. Энэхүү шагнал нь 21 нас хүрээгүй хамгийн шилдэг тоглогчдод олгодог бөгөөд хөлбөмбөгийн ирээдүйн оддыг тодруулдгаараа алдартай.

2024 онд Барселона болон Испанийн шигшээ багт гайхалтай амжилт үзүүлсэн Ламин Ямал тус шагналыг хүртэж байв. Тэрээр Каталон клубтэйгээ хамт гурав дахин аварга болж, Европын аваргад түрүүлсний дараа Баллон д’Ор шагналд Парис Сен-Жерменийн Усман Дембелед хожигдон хоёрдугаар байрт орсон билээ.

Энэ жил Арсеналын залуу авьяастнууд Майлс Льюис-Скелли, Итан Нванери нар нэр дэвшсэн бол, Челсигийн Эстевио, Жоррел Хато, Манчестер Юнайтедын Лени Йоро, Манчестер Ситигийн Нико О’Рейли, Тоттенхэмийн Арчи Грэй, Лукас Бергвалл нар ч мөн нэр дэвшигчдийн тоонд багтжээ.

Түүнчлэн Жүүд Беллингхэмийн дүү Жобе Беллингхэм болон Ливерпүүлын Жованни Леони нар таван “wildcard” тоглогчдын нэг болсон байна.

Хэдийгээр Премьер лигийн залуус хүчтэй өрсөлдөж байгаа ч, шинжээчдийн үзэж байгаагаар энэ жилийн Golden boy 2025 шагналын гол фаворит бол Парис Сен-Жерменийн Дезире Доуэ юм. Тэрээр өнгөрсөн улиралд клубынхаа амжилтад чухал үүрэг гүйцэтгэж, Интер Миланыг 5-0 гоолын харьцаатай хожиход хоёр гоол оруулж, Парисчуудыг түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн цом өргөхөд түлхэц үзүүлсэн билээ.

Golden boy 2025 нэр дэвшигчдийн бүрэн жагсаалт

Пау Курбаси — Барселона
Дезире Доуэ — Парис Сен-Жермен
Дин Хуйсен — Реал Мадрид
Кенан Йилдиз — Ювентус
Майлс Льюис-Скелли — Арсенал
Уоррен Зайре-Эмери — Парис Сен-Жермен
Арда Гулер — Реал Мадрид
Франко Мастантуоно — Реал Мадрид
Итан Нванери — Арсенал
Жоррел Хато — Челси
Жеовани Куэнда — Спортинг Лисбон
Эстевио — Челси
Лени Йоро — Манчестер Юнайтед
Сенни Майулу — Парис Сен-Жермен
Нико О’Рейли — Манчестер Сити
Элиесс Бен Сегир — Байер Леверкузен
Виктор Форхолдт — ФК Порто
Лукас Бергвалл — Тоттенхэм
Арчи Грэй — Тоттенхэм
Мамаду Сарр — Страсбург

Wildcard нэр дэвшигчид

Жобе Беллингхэм — Боруссиа Дортмунд
Жованни Леони — Ливерпүүл
Родриго Мора — ФК Порто
Франческо Пио Эспозито — Интер Милан
Александар Станкович — Клуб Брюгге

Эх сурвалж: 101greatgoals

What do you think?

Night Stalkers: Ирээдүйн өндөр эрсдэлтэй тулаанд хэрхэн амьд үлдэхээр төлөвлөж байна вэ?

Night Stalkers: Ирээдүйн өндөр эрсдэлтэй тулаанд хэрхэн амьд үлдэхээр төлөвлөж байна вэ?