in

Сэм Олтман: Бид ChatGPT-гийн эротик контентын талаар насанд хүрсэн хүн шиг хандах хэрэгтэй

OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сам Алтман саяхан хийсэн мэдэгдэлдээ, ChatGPT удахгүй насанд хүрэгчдэд зориулсан “Эротик” контент үүсгэх боломжтой болох талаар дурдсан нь цахим ертөнцөд дуулиан тарьсан талаар тайлбар хийлээ.

Сэм Олтман: Бид ChatGPT-гийн эротик контентын талаар насанд хүрсэн хүн шиг хандах хэрэгтэй

Сэм Олтман: ChatGPT илүү чөлөөтэй, насанд хүрэгчдэд зориулсан шинэ боломжуудыг нээнэ

OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтман “ChatGPT” хиймэл оюун ухааны системийн шинэ боломжуудын талаар тайлбар өгчээ. Түүний хэлснээр, “ChatGPT” нь тун удахгүй насанд хүрэгчдэд зориулсан илүү чөлөөтэй хэрэглээний орчныг бий болгох бөгөөд үүний нэг жишээ нь хэрэглэгчийн хүсэлтээр захиалгат эротик агуулга үүсгэх боломж юм.

Өмнөх өдөр Сэм Олтман “ChatGPT” нь “Насанд хүрэгчдэд зориулсан эротик агуулга” санал болгоно гэж мэдэгдсэний дараа уг мэдээлэл цахим орчинд ихээхэн анхаарал татсан байна. Тэрээр уг санаа нь “Насанд хүрэгчдэд илүү чөлөөтэй харилцах боломж олгох” зорилготой байсан хэмээн тайлбарлажээ.

“Эротик” гэдэг үг нь тодорхой техникийн эсвэл хууль эрх зүйн тодорхойлолтгүй ойлголт бөгөөд уран зохиол, урлагийн бүтээлд хэрэглэгддэг. Энэ нь шууд порнографи биш, харин илүү урлагийн үнэ цэн бүхий, уран сайхны илэрхийлэл бүхий агуулгыг хэлдэг юм.

OpenAI өмнө нь “AI-гаар порнографийн агуулга бүтээх зорилго байхгүй” хэмээн мэдэгдэж байсан тул “ChatGPT”-ийн үүсгэх эротик контент нь порнографи биш байхыг онцолжээ. Гэсэн хэдий ч энэхүү шинэ боломж нь “баталгаажсан насанд хүрэгчдэд” зориулан хамгаалалтын хязгаарлалтыг бага зэрэг сулруулж, илүү чөлөөтэй харилцах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа аж.

Олон нийтийн дунд OpenAI нь энэ чиглэлд орлого олох зорилгоор хандсан байж болзошгүй гэсэн таамаг гарч байна. Учир нь тус компани 2029 он хүртэл нийт 115 тэрбум ам.долларын зардал гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд шинэ орлогын эх үүсвэр эрэлхийлж байгаа талаар Сэм Олтман өөрөө дурдсан юм. Харин порнографийн салбарын зах зээл ойролцоогоор 200 тэрбум ам.доллараар үнэлэгддэг тул уг чиглэл нь эдийн засгийн хувьд ашигтай боломж байж болох талаар зарим шинжээч үзэж байна.

Гэсэн хэдий ч OpenAI “бид дэлхийн ёс суртахууны цагдаа биш, харин хэрэглэгчиддээ илүү өргөн эрх чөлөө өгөхийг зорьж байна” хэмээн мэдэгдсэн нь тэдний философийг илтгэж байна. Энэ нь AI технологийг хязгаарлах бус, харин хэрэглэгчийн хүсэл, хэрэгцээг илүү хүндэтгэх шинэ хандлага болохыг илэрхийлжээ.

Эх сурвалж: Gizmodo

What do you think?

Расселл Уэстбрукийг одоогийн зохицол тааруу Сакраменто Кингст нэгтгэвэл яах вэ? Яагаад туршиж болохгүй гэж?

Расселл Уэстбрукийг одоогийн зохицол тааруу Сакраменто Кингст нэгтгэвэл яах вэ? Яагаад туршиж болохгүй гэж?

Дэлхийн соронзон оронд хачирхалтай үзэгдэл ажиглагдлаа

Дэлхийн соронзон оронд хачирхалтай үзэгдэл ажиглагдлаа