Брайн Кранстон “Sora 2” технологид эхэндээ таагүй хандсан ч, одоо OpenAI‑ийн үйл ажиллагааг магтан дэмжиж байна

OpenAI шинэчлэл хийж, Брайан Крэнстонгийн санааг амраав

Sora 2-ийн гаргалттай холбоотой маргаан эцэслэгдэж, жүжигчин OpenAI-ийн шинэ бодлогод талархал илэрхийлэв

OpenAI компани 2025 оны 9-р сарын 30-нд шинэ видео үүсгэгч Sora 2-ыг хязгаарлагдмал байдлаар олон нийтэд танилцуулсан нь технологийн ертөнцийн анхаарлын төвд орсон үйл явдал байв. Гэвч үүнтэй зэрэгцэн алдарт жүжигчин Брайан Крэнстон (Breaking Bad цувралын Уолтер Уайт дүрээр танигдсан) дүр төрх, дуу хоолой нь зөвшөөрөлгүйгээр ашиглагдсан хэмээн шүүмжилж, санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрээр эдгээр видеог үзээд өөрийн холбоо болох SAG-AFTRA-д хандсан бөгөөд “Эхэндээ зөвхөн өөрийнхөө төлөө бус, бүх уран бүтээлчдийн ажлыг буруугаар ашиглах боломжийн талаар санаа зовж байсан” гэж мэдэгджээ.

Sora 2-оор хийгдсэн маргаантай видеонууд

Friends
byu/Neat-Stand5202 inSoraAi

Тухайлбал, нэгэн видеонд Крэнстон Уолтер Уайт дүрээр гарч, поп домог Майкл Жексон-той хамт блогийн нэвтрүүлэг хөтөлж буйгаар дүрслэгджээ. Мөн өөр нэг видеонд Breaking Bad-ийн гол дүрүүдийг Вьетнамын дайнд оролцож буйгаар үзүүлсэн нь уран бүтээлчийн хувьд хүнд хүлээн авалттай байсан юм.

Бухимдлаас талархал руу

10-р сарын 8-нд Крэнстонгийн агентлаг OpenAI болон түүний түнш компаниудад хандан “Уран бүтээлчдийн эрхийг зөрчиж байгаа эсэх”-ийг асуусан мэдэгдэл гаргасан ч, маргааш нь өөрчлөлт гарлаа. 10-р сарын 9-нд Крэнстон OpenAI-ийн шинэ бодлогыг сайшааж, “OpenAI компанид талархал илэрхийлж байна” гэж мэдэгдсэн байна.

Deadline-ийн мэдээлснээр, SAG-AFTRA, OpenAI, United Talent Agency, Creative Artists Agency зэрэг байгууллагууд хамтарсан мэдэгдэл гаргаж, дүр төрх болон дуу хоолой ашиглах бодлогыг илүү тодорхой болгосон талаар мэдээлжээ.

OpenAI-ийн хариу мэдэгдэл

OpenAI компани анхнаасаа уран бүтээлчдийн зөвшөөрөлтэйгөөр дүр төрх, дуу хоолойг ашиглах бодлого баримталж ирсэн ч, Sora 2-оор үүссэн зарим видео зөвшөөрөлгүй гарсныг хүлээн зөвшөөрчээ.

Гүйцэтгэх захирал Сэм Олтман 10-р сарын 3-нд нийтэлсэн блогтоо:

“Бид дүрүүдийг үүсгэх эрхийг илүү нарийн хянах боломжийг эрх эзэмшигчдэд олгоно. Мөн дүр үүсгэхийг хүссэн эрх эзэмшигчидтэй орлогоо хуваалцах арга замыг хайж байна.”
гэж бичжээ.

Тэрээр мөн “Видео үүсгэхээс мөнгө олох илүү хариуцлагатай арга замыг олох шаардлагатай” хэмээн нэмж дурдсан байна.

Эх сурвалж: Gizmodo