🩺 Техасын залуугийн Vape таталтын аюулыг анхааруулсан түүх
Техас мужийн 23 настай Хадсон Уильямс Vape таталтын хор уршгийг өөрийн биеэр мэдэрсний дараа бусдад сэрэмжлүүлэг өгч байна.
Тэрээр 2019 онд тамхинаас гарахын тулд “Эрүүл хувилбар” гэж бодон Vape татаж эхэлсэн ч энэ зуршил нь түүний эрүүл мэндэд ноцтой аюул дагуулжээ.
Хадсон энэ оны наймдугаар сард гэнэт цээжээр хүчтэй өвдөж, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нар түүний уушги 10 хувиар агшсан болохыг тогтоосон бөгөөд энэ нь уушги болон цээжний хана хооронд агаар хуримтлагдсанаас үүдэлтэй байжээ.
Эмч нар Хадсонд дахин ийм шинж илрэх магадлал өндөр байгааг анхааруулсан байна. Тэрээр “Vape таталтын хор нөлөөний талаар урьд нь уншиж байсан ч өөрт минь тохиолдоно гэж хэзээ ч бодоогүй. Энэ бол жинхэнэ сэрэмжлүүлэг байсан” хэмээн дурджээ.
Хадсон одоо Vape татахаа бүрэн больсон бөгөөд бусдад энэ хорт зуршлаас татгалзахыг уриалж байна.
“Vape татахаас гарах нь амаргүй, гэхдээ боломжтой. Энэ бол эрүүл мэндийг минь аажмаар үгүй хийж байсан зуршил байсан,” гэжээ.
Түүний түүх олон хүнд сэрэмжлүүлэг болж, эрүүл мэндийнхээ төлөө зөв сонголт хийх урам зориг өгөх болов уу гэж найдаж байна.
Эх сурвалж:






