Парис Сен-Жерментэй Аваргуудын лигийн 16-ын шатны эхний тоглолтод 5-2-оор хожигдсоны дараа Челси улирлын төгсгөлд довтлогчийн томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж байна.
Челси хамгаалалтын шугамдаа шинэ тоглогчид авчрах бол довтолгооны хувьд Аргентины шигшээ багийн довтлогч Жулиан Альваресийг авах сонирхолтой бөгөөд түүнийг авахад 130 сая фунтын санал тавихад бэлэн байгаа талаар El Nacional мэдээлэв. Альварес энэ улиралд Атлетико Мадридын бүрэлдэхүүнд 16 гоол, 7 дамжуулалт хийсэн амжилтаараа багийнхаа гол тоглогчдын нэг болжээ.
Атлетико Мадридын 5-2-оор Тоттенхэмийг хожсон дараа Альварес улирлын төгсгөлд багтаа үлдэх эсэхээ эргэлзэж байгаагаа илэрхийлсэн нь Челсид түүнийг авах найдвар төрүүлж байна. Барселона мөн түүнийг сонирхож байгаа ч санхүүгийн хүндрэлээс шалтгаалан өндөр үнэ төлөх боломж хязгаарлагдмал байна. Харин Челси санхүүгийн хувьд илүү боломжтой тул өндөр цалин санал болгож, өрсөлдөөнд түрүүлэх магадлалтай.
Атлетико Мадрид Альваресыг Ла Лигийн өрсөлдөгч багт бус гадаад клубт зарахыг илүүд үзэж байгаа бөгөөд 26 настай довтлогч өмнө нь Английн Премьер лигт Манчестер Ситид тоглож байсан туршлагатай тул Челсид шилжихэд бэлэн байж магадгүй юм.
https://football-talk.co.uk/topics/chelsea/

