Энэ жилийн GDC (Game Developers Conference) арга хэмжээнд хиймэл оюун ухааны (AI) нөлөө хэрхэн өргөжсөн нь тодорхой харагдлаа. Үзэсгэлэнгийн танхимд оролцогч компаниуд AI-д суурилсан туслах дүрүүд (NPC) бүтээх, тэр ч байтугай чат цонхоор дамжуулан бүхэл бүтэн тоглоом зохиох боломжтой шинэлэг хэрэгслүүдээ танилцууллаа.
Тухайлбал, Tencent-ийн AI технологийн тусламжтайгаар бүтээгдсэн пиксел-график бүхий фэнтези ертөнцийг туршиж үзэх боломжийг олгосон юм. Мөн Razer-ийн танилцуулсан QA (чанарын баталгаажуулалт) хийдэг AI туслах хэрэгсэл нь буудлага төрлийн тоглоомд гарч буй алдааг автоматаар бүртгэж байсан нь олны анхаарлыг татлаа. Түүнчлэн Google DeepMind-ийн судлаачид AI-аар бүтээсэн тоглоомын орон зайн талаар сонирхолтой илтгэл тавьсан юм.
Гэсэн хэдий ч AI технологийн бодит нөлөө тоглоом дотор хараахан бүрэн нэвтэрч амжаагүй байгаа нь ажиглагдаж байна. Олон тоглоом хөгжүүлэгчидтэй хийсэн ярилцлагаас үзэхэд энэхүү технологи нь одоогоор хөгжүүлэлтийн шатанд илүү ашиглагдаж байгаа аж.
Энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь The Verge сайтаас унших боломжтой.

