Алдартай найруулагч Стивен Спилберг өөрийн замналын туршид аймшгийн төрлөөр кино хийх хүсэлтэй байснаа онцолж, зарим шилдэг бүтээлүүд түүний энэ хүслийг хэрхэн бүрэн хангаж өгдгийг Empire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Би аймшгийн кино хийж үзээгүй ч үргэлж хүсдэг байсан. Хэзээ нэгэн цагт хийж ч болох байх. Гэхдээ одоогоор маш сайн аймшгийн кинонууд гарч, миний энэ хүслийг хангачихдаг хэмээн тэрбээр хэлсэн байна. Найруулагчийн хэлснээр, Зак Крэггерийн Weapons зэрэг кинонууд түүнийг аймшгийн кино хийх тухай бодлоос нь түр ч болов хөндийрүүлдэг гэнэ.
Харин шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн тухайд Спилберг Дени Вильнёвийн Dune киноны хоёрдугаар ангийг түүхэн дэх шилдэг бүтээлүүдийн нэг хэмээн үнэлж, зохиолч Фрэнк Гербертийн эх зохиолыг хүндэтгэн дэлгэцнээ амилуулсныг өндрөөр үнэлжээ. Тэрбээр Dune: Part Three киног хүлээж байгаагаа ч илэрхийлсэн байна.
Энэ сарын 12-нд нээлтээ хийх Спилбергийн шинэ Disclosure Day кино нь мөн л сансрын тухай сэдэвтэй бөгөөд тэрбээр шинжлэх ухааны уран зөгнөлт төрлөөр бусдын бүтээлүүдийг хүлээж авахдаа тийм ч их саадгүй байдгийг онцолжээ.

