К-поп ертөнцийн домогт дуучин Ким Жэ Жунгийн үүсгэн байгуулсан iNKODE Entertainment агентлагийн анхны хөвгүүдийн хамтлаг болох KEYVITUP дэлхий дахинд үүд хаалгаа нээлээ.
2026 оны 4-р сарын 8-ны 18:00 цагт тус хамтлаг өөрсдийн нэрээр нэрлэсэн анхны мини цомог болон ижил нэртэй гол дууны (title track) видео клипээ цацаж, албан ёсны дебютээ хийв. Хамтлагийн нэр болох “KEYVITUP” нь “ертөнцийн хаалгыг нээж, эрч хүч хайрлах” гэсэн утга агуулгатай бөгөөд тэдний хөгжмийн ертөнцөд орж ирж буй зорилгыг илэрхийлдэг.
Анхны мини цомгийн гол дуу болох “KEYVITUP”-ийн үг, аяыг бичихэд хамтлагийн бүх гишүүд өөрсдөө биечлэн оролцсон нь тэднийг зөвхөн дуулаад зогсохгүй, бүтээлч авьяаслаг хамтлаг гэдгийг харуулж байна. Дууны хэмнэл, дүр төрх нь гишүүн бүрийн өвөрмөц өнгө аяс, залуу насны эрч хүчийг шингээсэн бөгөөд өөрсдийн гэсэн давтагдашгүй имижийг бүрдүүлэхийг зорьсон нь видео клипээс нь тод харагдаж байна.
Ким Жэ Жунгийн продюсерлаж буй энэхүү шинэ үеийн төлөөлөл К-поп сонирхогчдын дунд аль хэдийн өндөр хүлээлт үүсгээд байгаа юм. Тэдний дебют видео клипийг одоо iNKODE-ийн албан ёсны сувгуудаар хүлээн авч үзэх боломжтой.

