Apple TV+ сувгийн шинэ аймшгийн цуврал болох “Widow’s Bay” тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. АНУ-ын Массачусетс мужийн эргээс хол орших, “бүх муу зүйл тохиолддог” гэгддэг нууцлаг арлын тухай өгүүлэх энэхүү бүтээлийн гол дүрд Мэттью Рийс, Стивен Рут нар тогложээ. Цуврал нь аймшгийн төрлөөс гадна хошин шог, жижиг хотын амьдралыг сонирхолтойгоор хослуулан харуулах төлөвтэй байна.
Арал дээр өрнөх аймшгийн түүх нь “цоожтой өрөөний аймшгийн зохиол”-ын нэгэн хэлбэр бөгөөд дүрүүд хязгаарлагдмал орчинд аюултай нөхцөл байдлаас хэрхэн амьд гарахыг хичээж буйг харуулдаг. “Widow’s Bay” цувралын өмнө арлын сэдвээр бүтээгдсэн, үзэгчдийг айдаст автуулж байсан шилдэг 10 киног танилцуулж байна.
Арлын сэдэвтэй шилдэг 10 аймшгийн кино:
- Who Can Kill a Child? (1976): “Island of the Damned” гэх нэрээрээ алдартай.
- Bloody New Year (1987): Шинэ жилийн баяраар арал дээр өрнөх аймшигт үйл явдал.
- I Still Know What You Did Last Summer (1998): Алдарт цувралын хоёрдугаар анги.
- The Wicker Man (1973): Шашны зан үйл, нууцлаг арлын тухай сонгодог бүтээл.
- Enys Men (2022): Сэтгэлзүйн аймшгийг харуулсан шинэлэг бүтээл.
- Hour of the Wolf (1968): Хүний дотоод айдсыг арал дээрх амьдралаар дүрсэлсэн нь.
- Zombi 2 (1979): “Zombie” нэрээрээ танигдсан зомби төрлийн сор бүтээлүүдийн нэг.
- Five Dolls for an August Moon (1970): Италийг “giallo” маягийн аймшиг.
- Isle of the Dead (1945): Хуучны сонгодог аймшгийн кино.
- The Island of Doctor Moreau (1996): Шинжлэх ухааны туршилт болон мангасуудын тухай өгүүлдэг.
Эдгээр кинонууд нь янз бүрийн аймшигт явдал, сэтгэлзүйн дарамт, заримдаа хэтрүүлэгтэй дүрүүдтэй арлуудыг зохиолынхоо гол бай болгодог бөгөөд “Widow’s Bay”-ийг үзэхээс өмнө танд зохих хэмжээний “бэлтгэл” болж чадах юм.

